Эрс өөрчлөгдсөн Мадоннаг фенүүд нь таньсангүй

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

 

Дуучин Мадонна өнгөрсөн ням гарагт өөрийн инстаграм хуудаснаа нэгэн бичлэг оруулсан нь фенүүдийг нь багагүй цочирдуулжээ. 

Ягаан өнгийн үс, цайвар хөмсөг, зүрхэн хэлбэртэй нүүр, зузаан уруул бүхий дүр төрхтэй байсан түүнийг фенүүд нь "хачирхалтай" хэмээн дүгнэсэн байх бөгөөд өмнөхөөсөө тэс өөр харагдаж байгаа учир таниагүйгээ илэрхийлжээ. 

Энэ жил 64 нас хүрч байгаа түүнийг 20 настай эмэгтэй шиг харагдахын тулд филлер хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй хэмээн зарим хүмүүс дүгнэжээ. 

Зарим хүмүүс түүнийг Мерилин Менсонтой адилхан харагдаж байгааг онцолсон байна. Гэсэн ч хүнийг гадаад төрхөөр нь шүүмжлэх нь бүдүүлэг үйлдэл учраас шүүмжлэхгүй байхыг хүссэн үнэнч фенүүд нь түүний эрч хүч, шинэлэг байдлыг сайшаажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5915311357(1.176.182.108) 2022 оны 10 сарын 14

Чи өөрөө мэдрэл чавганц

0  |  1
Зочин(59.153.113.57) 2022 оны 10 сарын 14

Мэдрэл чавганц

3  |  5
Top