Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх хүртэлх 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны “Чингис хаан” музейг өнөөдөр /2022.10.11/ буюу Намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжинням давхцсан билэгт сайн өдрийн морин цагт нээн, есөн хөлт цагаан туг тахих ёслол боллоо.
“Чингис хаан” хаад, язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
Түүнчлэн орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан интерактив, VR системийг музейд нэвтрүүлжээ. Дурсгал бүрд QR код байх бөгөөд гар утсаараа уншуулан орос, англи, цаашид НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой.
“Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчилнэ.
Сэтгэгдэл ( 0 )