Машинтайгаа шатсан Энн Хейчийн ар гэрийнхэн хөрөнгийн маргаан дэгдээв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

 

Өнгөрөгч наймдугаар сард 53 настай жүжигчин Энн Хейч автомашины ослоор өөд болсон. Түүний машин байшин мөргөж улмаар шатсан бөгөөд түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч комын байдалд орсон тэрээр удалгүй насан эцэслэсэн юм. 

Түүний том хүү 20 настай Гомер Лаффүүн жүжигчин бүсгүйн хөрөнгөтэй холбоотой шүүхийн баримт бичгийг дэлгэжээ. Тэрээр ээжийнхээ нийт хөрөнгийг 400.000 ам.доллар хэмээн мэдүүлсэн байх бөгөөд хойд эцэгтээ түүний хөрөнгийг өгөх хүсэлгүй байгаа тухайгаа ярьсан байна. 

 

 

Гомер өөрийгөө болон эх нэгтэй дүү болох 13 настай Атласын Тупперийн цорын ганц өв залгамжлагчаар нэрлэхийг хүсжээ. Мөн дүүгийнхээ албан ёсны асран хамгаалагчаар томилогдохыг хүссэн байна. 

Харин Атлас Тупперын аав Жеймс Туппер үүнийг үгүйсгэн "2011 онд Энн Хейч миний бүх хөрөнгө ноён Жеймс Тупперын мэдэлд очиж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд зарцуулаасай гэж би хүсэж байна" гэх утга бүхий и-мейл илгээсэн тухай шүүхэд мэдүүлжээ. Тэрээр мөн хүү Атласынхаа асран хамгаалагчаар томилогдох хүсэлтэй байгаа бөгөөд хөвгүүдээ хоёуланг нь хайрладаг тухайгаа дурджээ. 

 

 

Жүжигчин бүсгүй үл хөдлөх хөрөнгө болон удахгүй гаргахаар бэлтгэж байсан ном, мөн подкаст зэргээсээ ашиг олдог байсан. Жилийн орлого нь 400.000 орчим ам.доллар байсан тухай түүний том хүү Гомер Лаффүүн мэдээлсэн бөгөөд Жеймсийн үнэн ярьж байгаа эсэх тал дээр эргэлзэж буйгаа мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top