Клое Кардашъяан ховор төрлийн арьсны ХОРТ ХАВДАРААР өвчилжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

 

Кардашъяаны гэр бүлийн гишүүн Клое Кардашъяан ховор төрлийн арьсны хорт хавдартай болсон тухайгаа хуваалцжээ.

Түүний нүүрэн дээр бага зэрэг овойсон зүйл гарч ирэн долоон сар орчим арилаагүй байна. Энэ нь түүнд сэжигтэй санагдсан учир мэргэжлийн эмчид ханджээ. Эмч нар энэхүү эдээс дээж аван маш ховор тохиолддог арьсны хавдар болохыг оношложээ. 

Меланома хэмээх энэхүү хавдар нь арьсны хорт хавдрын ердөө нэг хувийг эзэлдэг бөгөөд эрт илрүүлээгүй тохиолдолд амь насанд хүрэх аюултай байдаг аж. Эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэгддэг уг хавдар нь 30-с доош насны хүмүүст илүүтэй тохиолддог байна. Харин 60-с доош насны хүмүүст тохиолдох нь ховор байдаг аж. 

38 настай Клое Кардашъяан энэхүү хорт хавдраасаа эдийн шинжилгээ өгчээ. Уг хавдар нь биеийн бүхий л хэсэгт төдийгүй дотор эрхтэнд ч тархах магадлалтай гэнэ. Одоогийн байдлаар түүний эмчилгээний үйл явц амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тэрээр дээрх өвчнөөс сэргийлэх хэд хэдэн аргыг зөвлөжээ. 

Нарнаас хамгаалах тосыг жилийн дөрвөн улиралд хэрэглэх нь уг өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн болоод найдвартай арга аж. Наранд түлэгдсэн арьсанд уг хавдар үүсэх нөхцөл бүрддэг бөгөөд наран шарлагын газар аль болох очихгүй байхыг анхааруулсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аөси(66.181.181.52) 2022 оны 10 сарын 15

Дандаа үрийн шингэн нүүрэндээ цацуулаад байхлаар аргагүй шүү дээ

0  |  11
Top