30 мянган үзэгчтэй шоудсан “Татар”-ынхан Ганнамд амьдрах болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Энэ зун Төв цэнгэлдэхэд 30 мянган үзэгч цуглуулж, эргэн ирэлт хийсэн “Татар” хамтлагийнхныг шоуны дараа усанд хаясан чулуу шиг алга болчих вий гэж бодож үлдсэн хүмүүс цөөнгүй. Фэнүүдийнхээ иймэрхүү хардлагын бай болсон  “Татар”-ынхан үе үе Өмнөд Солонгос руу нисэж байсны учир тайлагдаж, элитүүдийнх нь амьдардаг Ганнам дүүрэгт шоу тоглолтоо тавихаар болжээ.

Солонгосын улс төр, урлаг соёл, хөрөнгөтнүүдийнх амьдардаг дүүрэг болох өндөр өртөгтэй Ганнамын топ клубүүдийн нэг RACE-д тоглолтоо төлөвлөж, багагүй хөрөнгө зараад зогсохгүй бэлтгэлээ хангахаар Сөүлд хэсэг амьдарсан сурагтай.

Ирэх жил тус хамтлагийн 20 жилийн ой болно. Тийм ч болоод 20 жилдээ зориулсан "TATAR - THE BEST" тоглолтоор дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудтайгаа уулзахаар замд гарч, энэ удаа Солонгосын Сөүл, Бусанд хотод хоёр өдөр зад шоудах нь ээ.
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yu we(122.201.21.4) 2022 оны 10 сарын 15

Haha

1  |  0
888(202.21.108.249) 2022 оны 10 сарын 15

татар үнэхээр мартагдашгүй гоё хамтлаг шүү

5  |  1
Gj(66.181.160.113) 2022 оны 10 сарын 15

Boljil bnshd

2  |  2
Top