"ТООНОТ" рекордсын "World Tour" эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

 

"Тоонот" рекордсын залуус энэ зун Монгол орноо бүтэн тойрч, 21 аймагт гал ассан тоглолтоо хийсэн билээ. Чанарын өндөр түвшинд зохион байгуулагдсан уг тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо хийсэн бөгөөд хилийн чанадад амьдарч байгаа Монголчуудын зүгээс тоглолтоо хийх хүсэлт ихээр ирүүлэх болсон гэнэ. 

Эдгээр сонсогчдынхоо хүсэлтийг биелүүлэхээр "Тоонот"-ын залуус "World Tour"-ээ эхлүүлжээ. Тэдний эхний зогсоол Австрали улсын Сидней хот болж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 14-ний өдөр "The Metro Theatre"-т ердөө ганцхан удаа зохион байгуулагдахаар болжээ. 

Эрч хүчний ундарга болсон "Тоонот"-ын залуусын дараагийн зогсоол БНСУ байх болно. Энэ сарын 28, 29, 30-ний өдрүүдэд Бусан, Сөүл хотуудад тоглолтоо хийх залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцох тухайгаа мэдээллээ. 

Үргэлжид шинийг эрэлхийлж, сайн сайханд уриалж байдаг залуусын тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарчээ. Тоглолтын зар тарсан даруйд Европ болон Ази тивийн бусад улсад суугаа Монголчуудаас тоглолт хийх хүсэлт ихээр ирүүлж эхэлсэн гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.135.244) 2022 оны 10 сарын 12

buun shiver guzeen.d l bna ali garig ruu temuulj bga nuhud bol doo ene jaahan duu nartaa zuv ulger duurailal l boloosoi

0  |  0
Top