Парис Хилтон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

 

Парис Хилтон Ютагийн Прово Каньоны сургуульд суралцаж байхдаа бэлгийн хүчирхийллийн золиос болсон тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. 

Шөнийн 03:00 цагийн орчимд Парис Хилтон болон бусад охидыг умайн хүзүүний үзлэгт оруулна оруулна гэх нэрийдлээр нэгэн өрөөнд оруулжээ. Тус өрөөнд ямар нэгэн эмч байгаагүй бөгөөд ажилтнууд охидыг ширээн дээр хэвтүүлэн умай руу нь хуруугаа хийсэн аж. Парис Хилтон үргэлжлүүлэн "Тэд яг юу хийж байсныг би мэдээгүй. Гэхдээ эмч лав биш байсан. Энэ үнэхээр аймшигтай байсан бөгөөд олон жилийн турш үүнийг өөрөөсөө ч нууж явсан. Гэхдээ энэ тухай бодол надад үргэлж орж ирдэг. Насанд хүрсэн хойноо бодоход энэ бүхэн бэлгийн хүчирхийлэл байсан нь гарцаагүй" гэжээ. 

Тэрээр мөн энэ тухай өөрийн твиттер хуудаснаа бичжээ. "Тэд намайг хөдөлгөөнгүй барьж, би уйлан үгүй гэж хэлсэн ч тэд надад "Амаа тат. Чимээгүй бай. Эсэргүүцэхээ боль" гэж хэлсэн. 

Одоогоор Прово Каньоныхон ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин Парис Хилтоны хувьд үүнийг ил болгосноор хүчирхийллийг таслан зогсоож, дотуур байранд амьдарч буй охидын эрх ашгийг хамгаалахад туслах болно хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top