Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн сурагчидтай уулзалт хийжээ.
Энэ талаар Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт 48-р сургуулийн сурагчид бүлэг зодоон хийлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирж, нийгмийн сүлжээнд тухайн үеийн бичлэг нийтийг эмзэглүүллээ. Би энэ сургуулийн төгсөгч. Тиймээс ахын болон Хууль зүй, дотоодын хэргийн сайдын хувиар маргаан өдүүлсэн, таслан зогсоосон хүүхдүүд болон сургуулийн удирдлага, багш, зарим эцэг эхчүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, ярилцлаа.
Өөрийгөө олох, мэргэжил сонголтоо хийх чухал насандаа яваа дүү нар минь сайхан нөхөрлөж, сурч мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой. Болчимгүй алдаа гаргах вий, дахиж ийм үйлдэл битгий гаргаасай гэсэндээ зөвлөж, асран хамгаалагчид болон багш, сурган хүмүүжүүлэгчиддээ өнөө цагийн өсвөр насны хүүхдүүдийн онцлогийг анхаарч, сайтар тусалж, зөвлөж байгаарай гэж хүсье. Дүү нарт цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Хүүхдүүдэд нармаагаа нээлгэх хүн бол нянбаатар чи өөрөө
хуулийн дагуу биш хууль зүйн сайдын үзэмжээр асуудалыг шийддэг болсон юмуу за тэгээд очоод сургааль айлдаад шийдээд яваад байж дээ
зөв шийдэл байнаа.
Битгий жижигрээд бай, Нямбаатар минь. Чи бол төрийн сайд, том бодлого боловсруулах ёстой болохоос биш гудамжинд хүүхдүүдтэй хэрүүл хийж зогсох этгээд биш шүү!
OK. Bolj l bna. Iimerhuu advocacy mayagiin yum hiivel zugeershdee. Dajgyu l said bn\n