Монгол бөхийн хамгийн хамгийнаас...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10


Хамгийн өндөр настайдаа шөвгөрсөн бөх. Ард олныхоо дунд “Боохой” хэмээн алдаршсан Сэлэнгийн Д.Данзан арслан 1952 оны улсын баяр наадамд 57 настайдаа зодоглон улсын заан Намжаагаар тав давсан байна.

Хамгийн өндөр настайдаа цол хүртсэн бөх
Олны дунд “Налайхын” гэгддэг Д.Адъяатөмөр начин 1989 оны улсын баяр наадамд дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртэхдээ 44 настай байжээ.

Хамгийн их жинтэй бөх
Улсынхаа баяр наадамд хоёр түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Д.Хадбаатар агсан албан ёсны хэмжилтээр 170 гаруй кг жинтэй байжээ.

Хамгийн өндөр бөх
Булган аймгийн Баян-Агт сумын харъяат улсын начин Ж.Оргилболдыг хамгийн өндөр бөх гэдэг. Түүний өндөр нь 215 см бөгөөд 46 размерийн гутал өмсдөг ажээ.

Хамгийн залуудаа цол авсан бөх
Улсын арслан П.Дагвасүрэн мөн 1963 онд 19 насандаа, улсын арслан Х.Мөнхбаатар 2001 онд мөн 19 насандаа улсын начин цол хүртсэн нь одоогийн байдлаар хамгийн залуудаа цол авсан бөхчүүдээр тодорч байжээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top