УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва ажлаа хүлээн авлаа

2022 оны 10 сарын 13


Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 368 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баяраагийн Бямбадагвыг түр томилсон.

Түүний хувьд төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай ба 2005 оноос ШУТИС, УУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж, 2006-2009 онд АМГТХЭГ-т мэргэжилтэн, 2009-2015 онд АМГ-т тасгийн дарга, 2015-2019 онд АМГТГ-т ахлах мэргэжилтэн, 2019-2020 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэлтсийн дарга, 2020-2022 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т газрын даргын албыг тус тус хашиж иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top