Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож байгаа тухай мэдээлэл саяхан цацагдсан. Уг мэдээлэл цацагдсанаас хэдхэн цагийн дараа хоёр тийш болсон тухай мэдээлэл мөн цацагдаж эхэлсэн билээ.
Уг явдлаас хойш Пак Мин Ёны экс найз залуугийн тухай мэдээлэл олны анхаарлыг ихээр татаад байна. Толгой баян гэж хэлж болохуйц түүнийг хөрөнгөө хэрхэн бий болгосон тухай асуулт гарч ирсэн бөгөөд түүнийг судлах явцад хэд хэдэн хэрэг ил болсон байна.
Тухайлбал Кан Жон Хён хөрөнгөө нуун дарагдуулахын тулд өөр хүний нэр дээр эд зүйлсийнхээ бүртгэлийг хийлгэдэг байжээ. Тэрээр жүжигчин Сун Юригийн нөхөр Ан Сон Хёний нэр дээр тансаг зэрэглэлийн Mercedes Benz Maybach маркын машин худалдан авсан болох нь тогтоогджээ.
Жүжигчин Сун Юри, нөхөр Ан Сон Хён нар
Мөн түүний хэд хэдэн залилангийн хэрэг ил болжээ. Тэрээр 2013-2014 оны хооронд нэгэн санхүүгийн группийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 3.50 тэрбум төгрөг хувьдаа завшжээ.
2014, 2015 онуудад Кан Жон Хён мөн санхүүгийн байгууллагаас гаргасан бондыг ашиглан 9 тэрбум вон хувьдаа завшжээ. Түүнийг залилан, болон бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт татсан ч тэрээр хуулийн цоорхойг ашиглан хэргээс мултарч чадсан байна.
Тансаг амьдралын хэв маягтай түүний ихэнх өмч найзуудынх нь нэр дээр бүртгэлтэй байдаг гэнэ. Жүжигчин бүсгүй болон Кан Жон Хён нар хоёр тийш болсон гэх мэдээлэл цацагдсан ч хосууд хэдийнэ хоёр талынхаа гэр бүлийнхэнтэй танилцсан учир харилцаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа тухай зарим эх сурвалжууд мөн дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )