Виктория Бекхэм нөхрөөсөө салсан гэх дуулианд ХАРИУЛТ өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14


Виктория Бекхэм өнгөрсөн сард нөхөр Девид Бекхэмийн нэр бүхий шивээсээ арилгасан нь тэднийг хоёр тийш болсон гэх дуулиан дэгдээгээд байсан билээ. 

Харин Виктория Бекхэм энэ асуултад хариулт өгч, бугуйн дээрх нөхрийнхөө нэртэй шивээсийг хэдэн жилийн өмнөөс арилгах арга хэмжээ авч эхэлсэн гэжээ.

Олон жилийн өмнө хийлгэсэн шивээс нь хэтэрхий болхи санагдсан учраас арилгахыг хүссэн гэнэ. 

Тэрээр энэ тухайгаа "Миний шивээс хэтэрхий зузаан, бас үе үе тэр хэсгээс цус гардаг байсан учраас арилгахыг хүссэн. Бас тийм ч сайхан харагддаггүй байсан. Өөр ноцтой асуудал байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг нөхрөө орхисон гэж бичиж байна уу? Тийм зүйл байхгүй ээ. Шивээс маань зовуурьтай байсан болохоор л арилгуулсан. Энэ маш энгийн зүйл" гэжээ. 

Бекхэмийн гэр бүлийнхнийг том хүү Брүүклин болон бэр Никола Пельц нартай таарамжгүй харилцаатай гэх хардлага мөн дагасаар байгаа. Үүнд Виктория "Бүх зүйл асуудалгүй, сайхан байгаа. Хүүгээ жаргалтай хурим хийсэнд ээжийн хувьд баяртай байгаа" гэсэн хариулт өгчээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top