ФОТО | Дуучин Л.Байзада агсны ГЭГЭЭН ДУРСГАЛД зориулав

2022 оны 10 сарын 14

Ерээд оны олон хит дууны эзэн, дуучин, ая зохиогч Латифын Байзада агсны 50 насны ой энэ аравдугаар сард тохиож байгаа тул талийгаачийн найзууд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн "Байзада ба түүний нөхөд" тоглолтыг зохион байгуулж байна. 

Тоглолт өнөөдөр буюу 2022.10.14-ний өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд болно. 

Нэрт дуучин амьд ахуй насандаа энэхүү тоглолтыг төлөвлөн, шинэ бүтээлүүдээ дээрээ ажиллаж байжээ. Түүний мөрөөдлийн тоглолтыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр тайзнаа амилуулж, тоглолтоос олсон орлогыг талийгаачийн гэр бүлд хандивлахаа зохион байгуулагчид ярьсан. 

Уянгалаг яруу дуугаараа олны зүрх сэтгэлд хүрсэн түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, зургийн цомгоос нь толилуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top