Домогт Shinhwa хамтлагийн гишүүн Шин Хе Сан согтуугаар машин жолоодсон хэрэгт холбогджээ. Уг хэрэг гурав хоногийн өмнө болсон бөгөөд түүний дэлгүүр дотор гаргасан үйлдэл багагүй шуугиан дэгдээгээд байна.
Түүнийг хулгайлагдсан машин дотор согтуу унтаж байх үед нь цагдаа нар саатуулан баривчилсан. Шин Хе Саны хэлж буйгаар тэрээр рестораны үйлчлэгчийн өгсөн түлхүүрийг аван машинаа унаад явсан гэх бөгөөд хүний машин байсныг мэдээгүй гэнэ.
Уг үйл явдалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр нэгэн цочирдмоор бичлэг цацагджээ. Тэрээр согтуугаар жолоо барьж эхлээд удалгүй нэгэн сүлжээ дэлгүүрийн үүдэнд зогсжээ. Дэлгүүрт амны хаалтгүй орсон тэрээр тамхи асаахыг оролдох бөгөөд тус улсад олон нийтийн газар тамхи татах хориотой байдаг аж.
Мөн халдвар хамгааллын дэглэм зөрчиж, ийнхүү дураар авирлаж буй нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.
Сэтгэгдэл ( 0 )