В.Путин: "Сибирийн хүч-2"-ын Монголын хэсгийн бүтээн байгуулалтад онцгой анхаарна

2022 оны 10 сарын 17

ОХУ эрчимтэй хөгжиж буй зах зээлд эрчим хүчний экспортоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.

Тодруулбал, ойрын ирээдүйд өсөлттэй төслүүдийн нэг болох "Сибирийн хүч-2"-ын Монголын хэсгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эрчим хүчний долоо хоногийн форум дээр онцолжээ.

Тэрбээр “Бид эрчимтэй хөгжиж буй зах зээлд эрчим хүчний экспортоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно. Ойрын хугацаанд бид үүний үндсэн дэд бүтцийн байгууламжуудыг тодорхойлж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлнэ. Үүнд Сибирийн эрчим хүч-2, түүний Монгол дахь хэсэг болох Союз Восток зэрэг ирээдүйтэй төслүүд орно. Үндэсний хийн тээврийн системийн сегментүүдэд бид LNG терминалын төслүүдийг үргэлжлүүлэн дэмжих болно" гэжээ. Оросын эрчим хүчний долоо хоног Москвад энэ сарын 12-14-ний хооронд болж байна.
 

 

"Сибирийн хүч-2"-ыг ашиглалтад оруулах нь БНХАУ-д үнэхээр хэрэгтэй юу?

 

ОХУ-аас Хятадад нийлүүлсэн хийн хоолойн борлуулалт оны эхний зургаан сард 2021 онтой харьцуулахад бараг 65 хувиар өссөн байна. Оросууд Украинд түрэмгийлснээс хойш Хятад улс Оросоос эрчим хүч импортлоход зарцуулсан зардал нь оны өмнөхөн 20 тэрбум ам.доллар байсан бол 35 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн талаар “Bloomberg” мэдээлжээ.

ОХУ-ын Газпром болон Хятадын Үндэсний газрын тосны корпораци (CNPC) 2014 онд ОХУ-ын газар нутгаар 3000 км (1865 миль), Хятадаар 5000 км үргэлжилсэн Сибирийн эрчим хүч дамжуулах хоолой барих 30 жилийн хугацаатай 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Уг хоолойг 2019 оны сүүлээр ашиглалтад оруулсан бөгөөд 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар Хятадад жилд 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх төлөвтэй байна. Москва эрчим хүчний төлөвлөгөөнд Хятад руу экспортлох экспортыг нэмэгдүүлэхээр тусгасан. Европын холбоо нийлүүлэлтээсээ хараат байдлаа бууруулж байгаа тул шинэ зах зээлд төрөлжүүлэх хэрэгтэй гэдгээ Орос мэдэж байгаа.

Өнгөрсөн хоёрдугаар сард Бээжин мөн Оросын Алс Дорнодын Сахалин арлаас хийг худалдан авахаар тохиролцсон бөгөөд энэ нь 2026 он гэхэд жилд 10 тэрбум куб метрт хүрэх тооцоотой байгаа аж. Үүний зэрэгцээ, Хятад улс Туркменстан, Тажикистан, Киргизстанаар дамжин 30 жилийн турш жил бүр 25 тэрбум шоо метр хий нийлүүлэх шинэ хоолой болох Төв Ази-Хятадын байгалийн хийн D хоолойн талаар хэлэлцээ хийж байна.

Нэрээ хэлэхээс татгалзсан Бээжинд амьдардаг салбарын мэргэжилтэн "Үндсэндээ "Сибирийн хүч 2" 2030 оноос өмнө л хэрэгжих хэрэгтэй. Учир нь, Хятад 2030 оноос хойш хангалттай хангамжаа хангачихсан байх болно. Гэхдээ хийн хоолой улс төр, арилжааны болон санхүүгийн асар их эрсдэл дагуулдаг тул олон жил шаардагдах маш нарийн төвөгтэй хэлэлцээр” хэмээжээ.

"Сибирийн хүч-2" гэгддэг энэ төслийн талаар 2021 оны нэгдүгээр сард Газпромын тэргүүн зураг төсөл, судалгааны ажлыг эхлүүлж байгаагаа зарласан. Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Якутаас Приморскийн хязгаар, Ази номхон далайн орнууд, тэр дундаа Хятад руу хий нийлүүлэх Оросын гол хий дамжуулах хоолой болох Сибирийн хүч өөрөө нээлтээ хийсэн. Тухайн оны зуны өмнө "Сибирийн хүч" хийн хоолойн Орос, Хятадын хэсгийг хоёр улсын хил дээр залгасан. Энэ бол Газпром болон CNPC (Хятад) хоёрын хамтарсан төсөл юм. Хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал нь жилд 38 тэрбум метр куб.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 10 сарын 18

ENE TUSLIIG YARALTAI ZOGSOOH HTEI

1  |  2
ЭРДЭМТЭДИЙН БАГШ.(66.181.161.35) 2022 оны 10 сарын 18

НААДАХЫГ ЧИНЬ БАРЬЧААД ДЭЛБЭРЧИХВЭЛ ЦЭРЭГ СУУЛГАЖ ХАМГААЛНА ГЭНЭ.ЦЭРЭГ НЬ ОРЖ ИРВЭЛ МАНАЙ НОЁДЫГ ТӨМСӨГДӨӨД АВЧИХАНА.ЭЛБЭГДОРЖ ДУРААРАА СОЛИОРСОНООС БОЛЖ ОРОСУУД ЁИДНИЙГ ЧАНГАЛАХ ГЭЖ БНА .

0  |  1
Зоч(103.161.242.184) 2022 оны 10 сарын 18

Одоо ч болино байгаа. Хэдэн ногооноос болж газар нутгаа алдах гэрээ хийгээгүй байгаа дээрээ зогсоосон нь дээр байхаа!!!!!....

0  |  1
1(66.181.189.218) 2022 оны 10 сарын 17

Ха ха одоо хятад чамд итгэхгүй шд

0  |  1
Omon (197.211.63.53) 2022 оны 10 сарын 17

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Зоригт (66.181.191.182) 2022 оны 10 сарын 18

Энэ төсөл ирээдүйд Монголд том асуудал болон босч ирнэ дээ

1  |  2
Top