Л.Байзада агсныг дурсах "Танилцъя охин" тоглолт өнөөдөр болно

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

 

1990-д оны дуулиант од, “Алтан гадас” одонт дуучин, ая зохиогч Латифын Байзада агсны 50 насны ой энэ аравдугаар сард тохиож буй. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн журмын нөхөд нь "Байзада ба түүний нөхөд: Танилцъя охин" дурсамж тоглолтыг энэ сарын 14-ний өдөр буюу өнөөдөр "UB Palace"-т 19:00 цагаас зохион байгуулах гэж байна. 

Нэрт дуучин амьд ахуй насандаа энэхүү тоглолтоо хийхээр төлөвлөн бичиж байсан гэдэг. Түүний мөрөөдлийн тоглолтыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр тайзнаа амилуулахаар болсон бөгөөд тоглолтоос олсон орлогыг талийгаачийн гэр бүлд хандивлахаар болжээ. 

Тоглолтод нийт 20 гаруй уран бүтээлч оролцно. Л.Байзада агсны зохиосон уран бүтээлүүд болон дуулж байсан дуунууд энэ үдэш эгшиглэнэ. Мөн хараахан олны хүртээл болж амжаагүй дуунуудыг нь амилуулах бөгөөд нийт 30 гаруй дуу дуулагдана хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. 

Оюуны бүтээлийг дэмжин дэлгэрүүлэгч ”ОЮУТ ГРУПП” уг тоглолтыг дэмжин ажиллаж, аялгуут сайхан дуунуудыг нь нийтэд түгээн дэлгэрүүлж,  сурталчлан таниулж, нэрт уран бүтээлчийн үргэлжлэл болсон гэр бүл үр хүүхдүүдэд нь дуун хөшөө босгож, үнэт өв үлдээх үндсэн зорилготой ажээ. 

Тоглолтод оролцох дуучид: 

  • МУАЖ Д.Жаргалсайхан Чингис Хаан
  • МУГЖ Х.Лхагвасүрэн Харанга
  • МУГЖ Ц.Бархас Өргөө
  • МУГЖ Б. Сарантуяа
  • МУГЖ Ж.Алтанцэцэг
  • МУСТА Т.Дэлгэрмөрөн
  • МУСТА Л.Энх- Амгалан Нисванис
  • МУСТА П.Хэрлэн Элкондор
  • МУСТА Жагаа Элкондор
  • МУСТА Уугий Guys
  • МУСТА Б.Баярцэцэг
  • МУСТА Наки
  • МУСТА П.Баярцэнгэл
  • МУСТА С.Гантогоо
  • Амараа Sync
  • Бердибек
  • Бержан
  • Бахат
  • Айгүль

Хамтлагууд:

  • Хар сарнай
  • Цэцэг
  • Сүнс
  • Маршал
  • Гурван бүдүүн
  • Mотив
  • Sync
  • Fly 

Тоглолтын тасалбарыг Ticket.mn-ээс худалдан авах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9999-0275, 8805-4661, 9111-2160

Зохион байгуулагч: "Up Music Production", "Max Music Entertainment", "Бид Нэг Гэр Бүл" рок поп, hip-hop nation

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top