ROAD 68 | "Flash & Мөнхийн реп" хамтарсан мини концерт ӨНӨӨДӨР болно

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

 

Арав гаруй жилийн өмнө хайрын хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан "Flash" болон "Мөнхийн реп" хамтлагууд хамтдаа нэгэн тайзнаа гарахаар болжээ.

Энэ сарын 14-ний өдөр буюу өнөөдөр "ROAD 68"-д анх удаагаа хамтарсан мини концертоо хийх гэж буй хамтлагийн залуус шилдэг хит дуунуудаа энэ үдэш үнэнч фенүүддээ зориулан дуулах гэнэ.

Урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн дотно нөхөрлөсөн тэд хайрын дуунуудаар нь хөглөгдөн, дурсамж бүтээж байсан сонсогчидтойгоо халуун дулаанаар уулзах цагийг тэсэн ядан хүлээж буй гэнэ. 

Үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэн халуун дотно яриа өрнүүлэхээ амалсан тэднийг өнгөрсөн хугацаанд үгүйлж байсан сонсогчид цөөнгүй. Тасалбарын тоо хязгаартай тул урьдчилсан захиалгаар тасалбараа худалдан авах нь хамгийн зөв сонголт бөгөөд тасалбар цөөхөн үлдсэн байгаа тухай тэд онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top