Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Милановичид Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд М.Цэнгэг Загреб хотноо ажиллах үеэрээ тус улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Невен Пеликарич, Гадаад хэргийн сайд Гордан Грлич, Гадаад хэргийн яамны улс төр, эдийн засгийн газрын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын харилцаа тэр дундаа боловсрол, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирэх 2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх зэргээр санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )