ТӨВ: Цэргийн жинхэнэ алба хааж, халагдаж ирсэн дайчдаа угтан авлаа

2022 оны 10 сарын 15

Төв сайхан нутгаасаа цэргийн албанд мордож эх орноо батлан хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж албаа нэр төртэй, үлгэр жишээ хааж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж байгаа дайчдаа өнөөдөр /2022.10.15/ угтан авч байна.

Энэхүү арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбат, Цэрэг татлагын товчооны орлогч дарга бөгөөд Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Тэд энэ цагийн зорилгыг биелүүлэн энх цагийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон, орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ийнхүү ээж, аавдаа ирж байгаа нь энэ юм.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбат хэлсэн үгэндээ: “Төв аймаг түүхийн аль ч үед Эх орныхоо хөгжил, цэцэглэлт, энх цагийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж ирсэн. Цэргийн албанаас төрөлх аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн БНМАУ-ын баатар, генерал, Улс, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд олноор төрөн гарсан байдаг. Үүний нэгэн адил та бүхний дотор салбар бүрийн алдартан гавьяатан зогсож байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Амьдралын их сургуульд суралцаад ирсэн та бүхэнд аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд ажиллах санал хүсэлт тавьж орон нутагтаа ажиллах боломж олгож байгааг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээж(103.10.21.240) 2022 оны 10 сарын 15

Эрүүл саруул гэртээ ирсэнд баяр хүргэе олон залуус армид очих оос айдас хүйдэстэй болсондоо

0  |  0
Top