ӨНӨӨДӨР: “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.17)


09:00 цагт Эрүүл мэндийн “Сүхбаатар” сувилалд “Мишээл” хүүхдийн сангийн дэргэдэх мэргэжлийн эмч нарын баг 16 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй онишлогоо, үзлэг хийнэ.

10:30 цагт Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд АН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ. 

11:00 цагт ҮСХ-ноос есдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

12:00 цагт  “Үндэсний мэдээллийн төв”-д ОХУ-ын Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театрын аялан тоглолтын талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд ОХУ-ын Буриад улсын Ардын болон Гавъяат жүжигчин, нэрт найруулагч Олег Юмов, Саян Жамбалов нар оролцоно.

18:00 цагт 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top