"Moon Dance" ДАШТ-ээс медаль хүртсэн АНХНЫ АЗИ ХАМТЛАГ боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Спорт бүжгийн "Moon Dance" хамтлаг өчигдөр (2022.10.16) ХБНГУ-д зохион байгуулагдсан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ. Өмнө нь ДАШТ-ээс Ази хамтлаг медаль хүртэж байсан удаагүй. Харин "Moon Dance" хамтлаг энэ удаад мөнгөн медаль хүртэж Монгол улсдаа төдийгүй Ази тивд анхны медалийг авчирч мөнгөн босго тавьж чадлаа. 

Хамтлагийн залуус найман жилийн турш уг тэмцээнд оролцож буй. Хүсэл мөдөөрөл, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадсан тэдний бүжгийн ая болон, бүжиг дэглэлт бүжгийн урлагт цоо шинэ түвшин бий болгож байгаа тухай зохион байгуулагчид онцолжээ. 

Тус тэмцээнд Монгол улсаас мөн "Star Dance" хамтлаг оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан. Тус хамтлагийн дасгалжуулагчдын нэгээр бүжигчин Н.Онондарь ажиллажээ.  Герман улсын "Gran Gold" хамтлагийн гишүүн байсан тэрээр гишүүн байх хугацаандаа ДАШТ-д гурвантаа түрүүлж байсан нэгэн. Энэ удаагийн ДАШТ-ээс "Gran Gold" хамтлаг алтан медаль хүртсэн юм. 

Энэ удаад эх орноо төлөөлөн оролцсон "Star dance" хамтлагийнхан багаараа ийнхүү дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийд өрсөлдөхүйц хамтлаг гэдгээ батлан харуулж чадлаа. 

Moon Dance хамтлаг 

Star Dance хамтлаг 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наус(192.82.85.17) 2022 оны 10 сарын 20

Үнэн үү мэдэхгүй юм

3  |  0
Top