Долоон машин мөргөж, 12 настай охидыг гэмтээсэн эмэгтэй ЖОЛООНЫ ЭРХГҮЙ байжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн нутаг “Олимп” хотхоны хойд замд 4 авто машин мөргөлдөж хүн гэмтсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу 19:12 цагт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг шалгалтыг хийсэн.

Ингэхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны 10 дугаар 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 авто машины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна.

Жолооч “М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ба нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон.

Явган зорчигч “С”-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, уг хэргийг ТЦА-аас ослын шалгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 2022 оны 10 сарын 17

Эцсийн эцэст жолооны сургалтанд суугаагүй жолооны үнэмэлэхгүй болохоор буруугүй, архи уусан хүнийг жолоо бариулаагүй болохоор буруугүй, ямар нэг мансууруулах бодис хэрэглээгүй болохоор буруугүй, тэр муу 12 настай охиныг зүгээр л шалбалсан болохоор гэмгүй юм биз дээ. Энэ хууль хүчнийхэн хэзээ хуулийн дагуу ажилладаг болох бол? Хэзээ мөнгөтэй нэгний зөв болж хохирсон нэгэн нь буруутан болж үлддэг гажуудлыг засах бол? Хэзээ хүн болгон иргэн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй болох бол?

0  |  0
Irgen (192.82.68.100) 2022 оны 10 сарын 17

Zarig say medeelel ugukhduu 12nastai okhinii khul zulgarsan zugeer gemteegui gelee yagaad iim khudaldagdsan baidag um be. Ene khuukhed mash ikh gemteltei ingej nud khalitarch kharj chadakhui bkhad vnen zuv medeel eejid ni kheden khaltar tsaas uguud amiig ni khaaj bn. Neg khuurkhun okhin khokhirch vldlee uilmaar bn

1  |  0
Zochin(139.5.217.204) 2022 оны 10 сарын 17

Tsagdaagiin baiguullaga hudlaa yrij bichhee bolimoor yum hen negen dargiin ohin l bgaa da uur yadgiin ingej huuliig guuli bolgohoo Bolih heregtei

1  |  0
22000(66.181.160.23) 2022 оны 10 сарын 17

тэр шулмасаар хохиролыг нь бүрэн барагдуулах хэрэгтэй

1  |  0
Иргэн(103.26.195.187) 2022 оны 10 сарын 17

Тэр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг нь яахын бэ?

1  |  0
Top