Даян дэлхийг хамарсан цар тахал үргэлжилж, улс төр геополитикийн ойлгомжгүй нөхцөлтэй хүн төрлөхтөн нүүр тулсан онцгой цаг үед дэлхийн хоёр дахь том эдийн засаг-БНХАУ-ын улс төрийн амьдралд нэн чухал үйл явдал болох Хятадын Коммунист намын ээлжит XX их хурал 10-р сарын 16-22 нд Бээжин хотноо хуралдаж байна.
1921 оны 07 сарын 23-ны орой Шанхай хотын Ванжи гудамжны 106 тоот буюу тухайн үеийн Францын эзэмшлийн бүс дэх нэг давхар жижигхэн саарал тоосгон байшинд эхлэсэн ХКН-ын үүсгэн байгуулах анхдугаар их хурал наймдугаар сарын 3-ны үүрээр Жяшин хотын Өмнө нуурт хөвж байдаг жижиг оврын загасчны онгоц дээр өндөрлөж ХКН-ын үндсэн дүрэм болох ХКН-ын эрхэмлэн явах мөрийн хөтөлбөрийг батлан гаргаж, анхны удирдах байгууллага болох ХКН-ын Төв Товчоог байгуулснаар өндөрлөжээ.
Хэдэн зууны турш феодалын дарлалд нухлагдаж харийн түрэмгийлэлд автсан Хятадын ард түмнийг удирдан үндэстний сэргэн мандлыг манлайлаж, үндэсний хувьсгалыг ялалтад хүргэсэн ХКН байгуулагдснаасаа хойш 101 жилийн хугацааг туулж 96.7 сая гишүүдтэй болон дэлхийн томоохон улс төрийн нам болтлоо өргөжин БНХАУ-ын засгийн эрхийг тасралтгүй 73 жил барьж байна.
10-р сарын 15-нд хуралдсан ХКН-ын ээлжит XX их хурлын тэргүүлэгчдийн анхдугаар хурлаас энэ удаагийн их хурлаар хэлэлцэх асуудлыг дараах байдлаар шийджээ.
Дэлхийн олон улс төрчид судлаачдын анхаарлын төвд буй энэ удаагийн их хурлын төлөөлөгчдийн бүрэлдхүүнд анализ хийв.
ХКН-ын үндсэн дүрмийн заалт ёсоор ээлжит XX их хурлын төлөөлөгчдийг 2021 оны 11 сараас эхлэн нийт 4.9 сая анхан шатны нэгжүүдээс бүрдсэн 38 намын дунд шатны байгууллагаас нийт 2296 төлөөлөгчид сонгогдон Бээжин хотноо хүрэлцэн ирээд байна.
Нийт төлөөлөгчдийн дундаж нас 52.2 бол 55-с доош насны төлөөлөгчид 1371 буюу 59.7%, 45–с доош насны төлөөлөгчид 434 буюу 18.9% байна. Ажил хөдөлмөрийн тэргүүн эгнээнд ажиллаж буй анхан шатны албан хаагч, ажилчин ангийн төлөөлөл 771 буюу 18.9%, тариачин намын гишүүн 85 төлөөлөгч сонгогдсон байгаа нь олон нийтийн анхаарлын татаж байна.
Энэ удаагийн их хурлын төлөөлөгчдийн дотор эмэгтэй төлөөлөгчдийн тоо 68-р нэмэгдэж 619 төлөөлөгч сонгогодсон байгаа нь 27% болж 2.8 %-иар нэмэгджээ. Мөн нийт 40 үндэстний цөөнхөөс сонгогдсон 264 буюу 11.6% төлөөлөгч байна.
Их хурлын төлөөлөгчдийн боловсролын түвшний хувьд 2191 буюу 95.4% нь тусгай мэргэжлийн боловсролоос дээш байгаа нь XIX их хурлын төлөөлөгчдийн бүрэлдхүүнээс 1.2%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Магистраас дээш түвшний боловсролтой төлөөлөгчид 1210 буюу 52.7% байна.
1978 оны 12 сард хуралдсан XI удаагийн Төв Хорооны III бүгд хурлаас зарласан өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжиж эхлэсэн цаг мөчөөс хойш намын гишүүнээр элссэн төлөөлөгчид 2224 буюу 96.9% байгаа нь намын үндсэн цөм залуужиж залуу үе намын бүх шатанд дэвшин ажиллахын зэрэгцээ XVIII их хурлаас хойш намд элссэн гишүүн хүртэл их хурлын төлөөллөгчөөр сонгогдож байгаа намын дотоод ардчилалтай байгааг харуулж байгаа хэрэг юм. Мөн 5 жил тутамд болдог энэ удаагийн их хуралд 83 онцгой төлөөлөгчид оролцож байна.
Эх сурвалж: mongol.cri.cn
Сэтгэгдэл ( 0 )