Өнгөрөсөн бямба гарагт дэлхийн хэмжээний хамтлаг болоод буй "BTS" БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусанд тоглолтоо хийлээ.
Үнэ төлбөргүйгээр зохион байгуулсан уг тоглолтыг үзэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс фэнүүд нь цугларч, тус хотод их хэмжээний ачаалал үүсчээ.
Жуучдын хөлд дарагдсан Бусан хотын зариргаанаас зочид буудлуудын үнийг нэмэхгүй байх зохицуулалт хийгээгүйн улмаас зочид буудлууд үнээ 10 хүртэлх хувиар өсгөсөн зөрчил гарчээ.
Тоглолтыг зохион байгуулсан "HYBE" компани нийт 7 тэрбум вон тоглолт зохион байгуулахад зарцуулжээ. Тус хотын томоохон барилга байгууламж болон зам талбайн гэрэлтүүлэг энэ даваа гараг хүртэл "BTS"-ийн нил ягаан өнгөөр ассан.
Тоглолт үзэхээр ирсэн үзэгчид ч мөн нил ягаан өнгийн хувцсаар гоёж, хайртай хамтлагтаа хүндэтгэл үзүүлжээ.
Тоглолт болох цэнгэлдэх хүрээлэн 100.000 орчим хүний багтаамжтай.
Цэнгэлдэхэд орж чадаагүй үзэгчид гадаа талбайд цугларч цэнгэлдэхийн гаднаас тоглолт үзэж байсан бөгөөд тус хотод ойролцоогоор 100.000 орчим жуулчин тоглолт үзэхээр ирсэн гэх судалгаа гарчээ.
Хүний бөөгнөрөл хэт их үүссэн учраас Wi-Fi төхөөрөмжүүд доголдож эхэлсэн байна. Тоглолт үзэхээр ирсэн жуулчдад тусламж үзүүлэх зорилгоор цагдаа болон төрийн албан хаагчид, сайн дурынхан нил ягаан өнгийн хувцас өмсөн үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд жуулчид аюулгүй тоглолт үзэх орчин нөхцөд бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Тоглолт бүрэн эхээр нь үзэх
Сэтгэгдэл ( 3 )
Интернэт сүлжээ вай пай бол ВТСээсс болооогүй шүү.. Какао компаний төв байранд гал гарсаны улмаас солонгос даяар какао хэрэглэгчдийн банк такси гээд бүх л үйлчилгээнд саатал үгарсан байгаа. Одоо ч хэвийн болоогүй байна
Буудлууд үнээ 10% өсгөсөн гэсэн мэдээний гарчиг нь 10 дахин өсгөжээ гэж бдаг