Монголын анхны хип хоп оркестртой тоглолтод 25 гаруй уран бүтээлч НЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

 

 

Хөгжмийн зохиолч, продюсер Х.Анхбаяр Монголд анх удаагаа хип хоп бүтээлийг поп оркестртой хослуулсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Монголдоо анхдагч хувийн "Анир" поп оркестртой хамтран "Ankhaa's hip hop history" Big concert хэмээх тоглолтоо хийх гэж буй Х.Анхбаярын хувьд урлагт хөл тавиад хэдийнэ 20 гаруй жилийг үдсэн нэгэн. 

Ихэвчлэн хип хоп уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг тэрээр урьд өмнө нь байгаагүй шинэлэг тоглолт хийхээр зэхээд байна. Түүний тоглолтод  урилгаар: 

  • Icetop
  • Digital
  • Snep
  • Quiza
  • Tsetse
  • 4 Zug
  • No name
  • Outlaw
  • Nuluu
  • Erka
  • Babar
  • Desant
  • Jason
  • O.Z
  • Thunder
  • Bilgang
  • Ginjin
  • Mrs.M
  • Saryuna
  • Batuh
  • Maaraa
  • Sash
  •  Nene
  •  Srngua зэрэг нийт 25 гаруй уран бүтээлчид оролцож хит болсон уран бүтээлүүдээсээ толилуулах аж. 

Тоглолт энэ сарын 21-ний өдөр "UG Palace"-д ердөө ганцхан удаа тоглогдоно. Поп оркестр, онцгой тайз засалт, мэргэжлийн хөтлөгчид, найруулагчдын багаар удирдуулсан, дижитал хэлбэрээр зохион байгуулагдах бүрэн хэмжээний энэхүү шоу тоглолт дэлхийн хэмжээний шоу тоглолтыг мэдрүүлэх болно.

Монголын төдийгүй гаднын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг Х.ХАнхбаяр "X'Treme" студи, "DX Production",  "Next Star"  студи, "Star"  студи, "B.O" студид тус тус хөгжмийн зохиолч, дууны найруулагч, продюсераар ажиллаж байсан туршлагатай нэгэн. 

Хятад, Орос, Америк, Өвөр Монгол, Франц, Швед зэрэг улсын уран бүтээлчидтэй дуу, хөгжим, кино, жүжиг зэрэг уран бүтээлүүд дээр хамтран ажилласаар байгаа Х.Анхбаяр цор ганц, давтагдашгүй үдшийг хип хоп сонирхогчдод бэлэглэх болно гэдгээ амлаад байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top