Ж.Батзанданг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзанданг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 232я дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан буюу мөрдөгчийг дарамталсан, сүрдүүлсэн, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
 
Энэхүү шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
 
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.243) 2022 оны 10 сарын 18

Eebeegee yaaj ch chadahgui bn

0  |  0
зочин (202.131.243.186) 2022 оны 10 сарын 18

хийсэн хэрэг нь баригдаж шоронд орохоороо өвчтэй болдогоо болиороо эрхтэн тархтангууд албхн тушаалтангуудаа

0  |  0
Зангараа(64.119.24.174) 2022 оны 10 сарын 18

Комментуудыг уншихаар монголчуудын эв нэгдэл нэг иймэрхүү хэмжээнд т.е огт эв нэгдэлгүй хүн хогнууд бх юм.

0  |  0
магсар(124.158.69.26) 2022 оны 10 сарын 17

Элбэгдорж,Хурц хоёрын гар урт,хумс нь муу Батзандан пацаныг голыг нь гогодох хэмжээнд хэвээр байгаа юм байна.Гөлөг болгож хаянадаа хараад байгаарай МАН Элбэгээс айдаг

0  |  0
ннрт(192.82.78.198) 2022 оны 10 сарын 17

үүнээс их юм гарна.гагцхүү харах л үлдлээ. монголын хууль яаж шийдэдэгийг харъяа.

1  |  0
mgl (106.154.135.229) 2022 оны 10 сарын 17

ene teneg zuv gazraa bgaa yum bichuu ter shigeer n hasaar horvol tna

2  |  0
Top