АН-ын горьдлого үгүй болж, “бүдүүн бүлэг” бужигнаж эхлэв

С.Данзан | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

“Бүдүүн бүлэг”-ийн төлөвлөгөө

“Бүдүүн бүлэг”-ийн дарга Д.Тогтохсүрэнг дэвшүүлэн зайлуулах замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох санаархал байгаа ч Ерөнхийлөгчийн зүгээс “62-ын бүлэг”-ийг өөрийнхөө хүнээр удирдуулах сонирхол нь хөдөлгөхгүй байгаа бөгөөд дараа дараагийн томилгоо хийж болохгүй байгааг дуулгаж байна. Түүнээс бус эрх баригчид дундаа мэр сэр томилгоо хийхээр тохирч байгаа аж. Тодотговол, өдгөө орон гараад байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг квотын дагуу орохоор мөрөөдөж яваа бол “Бүдүүн бүлэг”-ийнхэн Д.Тогтохсүрэнг хөдөлгөж, түүний оронд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханг томилохоор яриа хийжээ. Т.Аюурсайханы хувьд бол хэнтэй ч эрх ашиг нийлэхээс гадна өдгөөгийн эрх баригчидтай нас ойролцоо гэдгээрээ давуу тал болж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд ойлголцож, тэдний үгэнд орж ажиллана гэсэн үг. Тэгээд ч түүний туйлын мөрөөдөл бол сайд болох, ямар нэгэн албан тушаалд очих шүү дээ. 

Мэдээж энэ нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл, хараа хяналтыг бүлгээс бага ч атугай холдуулах гэсэн залуусын санаа. Ийнхүү өдгөө засгийн эрхэнд байгаа наяад оны залуусын МАН-ын удирдах бүрэлдэхүүнийг үе тэнгийн нөхдөөр бэхжүүлэх санаархал нь одоогийн байдлаар эргэлзээтэй байдалд ороод байна.

Гэвч ажиллагааг дуусгахгүй үргэлжлүүлэх нь ойлгомжтой байх. Тухайлбал, М.Энхболдын буюу хуучин “32-ын бүлэг”-ээс залуучуудыг татах төлөвлөгөө байгаа аж. Тиймдээ ч өдгөө С.Бямбацогт Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдоод байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ямар нэг албанд аваачих тохироо хийсэн гэдгийг хэлж байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар түүнд Соёлын яам, Эрүүл мэндийн гэх “Дан дээл”-тэй сайдтай хоёр яамыг санал болгосон ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд төдийлөн ойшоохгүй байгааг эх сурвалж дуулгасан. Тэгэхээр Ж.Мөнхбатад арай дөмөгхөн яам авч өгөхийг ч үгүйсгэхгүй. Улс төрийн тохироо нэгэнт явж, үе тэнгийнхэн шийдэлд хүрч байгаа бол аль нэг суудал нь өнцөгдсөн сайд тамгаа өгч таарна. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг ямар нэг албан тушаалд тавих тохироо хийж байгааг ч дуулгана лээ. Үүнээс харахад залуусын зүгээс М.Энхболдын бүлэглэлийг ч задалж, сарниаж байгааг эндээс харж болно. Уг нь өнгөрөгч 2017 онд 33:32-оороо талцаж байсан энэ тулаан нэгэнт дууссан гэж байгаа боловч тус тусын байр сууриа хадгалж байгаа нь илт. 

Өнөөдөр яах аргагүй залуусын эрин үе нэгэнт эхэлсэн. Өдгөө энэ Засгийн газраас Ц.Нямдорж явснаар тавиад оны дүр байхгүй болсон. УИХ ч залуужсан гэхэд болно. Одоо жараад оны эхэн үеийн нөхдөд тийм ч таатай хандахгүй байгааг “Бүдүүн бүлэг” дотор болж байгаа далд бужигнаанаас харж болно. Тавь, жараад оны нөхдийн хувьд бол УИХ, Засгийн газрын түвшинд хангалттай ажилласан. Харин одоо залуус дүү нартаа зааж зөвлөөд явахад болно гэдгийг ч ярих болжээ.

 

 

АН-ын горьдлого талаар болж, хуралдав

 

Нөгөө талд АН-ын бүлгээс эрх баригчдыг бүхий л тал дээр дэмжиж ирсэн учраас Засгийн газарт Шадар сайд, хоёр яам авна гэсэн горьдлого тээсээр өнөөдөртэй золгосон. Тэд Үндсэн хуулийн хоёр удаагийн нэмэлт, өөрчлөлт, төсөв хөрөнгө батлахаас эхлээд олон тал дээр “Бүдүүн бүлэг”-ээ дэмжиж ирсэн. Тэр тусмаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үеэр АН-д хоёр яам өгөх тухай яриа дэгдэж эхлэхэд ихээхэн горьдлого байсан болов уу. Засгийн газарт АН-ын төлөөллийг оруулах асуудал мэдээж олон талын эсэргүүцэлтэй тулгарсан. Саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл түмэн олноо “Ул айл” хэмээн доромжилсон хэргээр тамгаа өгч, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох магадлал байгааг тал талаас мэдээллээд эхлэх үед горьдлого улам бүр зузаарсан. Тиймдээ ч АН-ынхан сайдын сургаар дундаа нүдэлдэж, Шадар сайдад Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайдад С.Одонтуяа, Боомтын сэргэлт хариуцсан сайдаар Б.Пүрэвдорж, Барилга, хот байгуулалтын сайдаар Н.Ганибал нарын нэрийг хэвлэлээр уралдуулж эхэлсэн.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “МАН-ын зүгээс АН-д Засгийн газарт яам, сайдын суудал өгнө гэдэг яриа худлаа зүйл. Тийм зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ташаа мэдээлэл шүү” гэснээр АН-ын горьдлого талаар болов. Тэгэхээр улс төрийн тоглоомноос АН нэгэнт гарчихлаа гэсэн үг. Иймээс нэгэнт сэтгэл шулуудсан АН-ынхан Үндэсний бодлогын хороогоо өнгөрөгч пүрэв гарагт хуралдуулж, даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилсон. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар даргаа сонгохоос гадна АН, МАН-ын УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих "Сүүдрийн парламент"-ыг удирдах Үндэсний бодлогын хорооны дарга, Тамгын газрын дарга нар сонгогдсон.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Улсын Дээд шүүхийн тогтоолоор АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энд зарим нэг зүйлийг гишүүд маань ойлгоогүй байна. Аливаа эрх баригч улс төрийн хүчний үйл ажиллагаанд ямар ч хэлбэрээр хяналт тавих, улс төрийн давхар үйл ажиллагаа зохион байгуулж явах нь тухайн улс төрийн намын зохион байгуулалтын л асуудал. Тийм ч учраас шинэ бүтэц, зохион байгуулалтын дагуу уг хурлаа эхлүүлж байна” хэмээсэн. Мөн үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарын нөхөд очиж, намаа шүүмжилж, нэр хүнд олох ажиллагааг ч өрнүүлэв. Ингэхдээ Ц.Элбэгдорж С.Эрдэнэд хандаж, ширүүхэн үг хэлж, “ардчилал минь”, “намын нөхөд минь” гэж байгаагаас харахад өөрөө намын даргад ч санаатай болов уу хэмээн гишүүд нь ярьж байна.

 

Одоо яах вэ?

 

Улс төрийн баруун зүүн жигүүр эзлэх хоёр хүчин өнөөдөр хэт тэнцвэргүй байдалд байгаа ч энэ хоёр улс төрийн хүчинтэй эн зэрэгцэх нам Монгол Улсад өөр үгүй юм. Тиймээс цагийн цагт бие биенээ анзаарсан улс төр хийж ирсэн бөгөөд хойшид ч ийм байх нь дамжиггүй.

“Бүдүүн бүлэг”-ийн хувьд өнөөдөр ихэд хүчирхэг байгаагаас гадна дундаа авалцах галыг гадагшаа ил гаргахгүй байна. Нөгөө талаар залуусын зүгээс багаа аажим аажмаар бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь сайн хэрэг ч ах нараа гомдоож болохгүй. Тухайн үеийн буюу 2012 онд залуустаа гомдсон тавиад оны төлөөлөл болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын олон нөхөд МАХН буюу Н.Энхбаяр руу явснаар 2012 онд ялагдал хүлээснээ мартаж болохгүй. Одоо ч жараад оны төлөөллөө гомдоовол бас л нам эзгүйрнэ гэдгийг санахад илүүдэх юун. Тэгэхээр эвээр үзэхгүй бол ялагдах амархан.

Харин АН-ын хувьд ойлголцож, эв нэгдэлд хүрнэ гэдэг амаргүй нөхцөлд байна. Тамгаа дараад хэвтэж байгаа С.Эрдэнээс гадна Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг гээд тэтгэврийн насныхан АН-ын хойморт залрахыг одоо болтол санаархаж байхад эв нэгдэл ярихын ч хэрэггүй. Олонхын үзэж байгаагаар бол АН-ын өвгөд залуустаа зайгаа тавьж өгөөд зааж зөвлөх цаг нь болсон. Тус нам байгуулагдсан цагаасаа хойш цус сэлбээгүй. Өнөөх 50, 60-аад оны эхэн үетэйгээ 30 гаруй жил болж байгаа нь эмгэнэл юм. Ядахад л өнөөдөр далаад оны төлөөлөл өнгөнд байх учиртай хэдэн өвгөд л дундаа нүдэлцээд байна. Гэтэл МАН-ыг өнөөдөр наяад оныхон удирдаад явж байгааг бид мэднэ. Одоо яах вэ гэхээр МАН, АН аль аль нь эв эеийг хичээх хэрэгтэй. Тэр тусмаа АН.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Бадрах(124.158.69.26) 2022 оны 10 сарын 19

АН гэж угаасаа дээрэмчид ауурчид С.Эрдэнэ хүн алаад ялаа эдэлсэн Эхнэрээ цонхоороо шидээд хэргээ дарж чадсан Элбэгдорж Батүүл хоёр Найзыгаа нухаад удахгүй ялаа эдэлнэ Одоо ийм намыг иргэд бид төрийн сэнтийд дахиж гаргахгүй 1980 -аад оны бид ”Жинхэнэ” ардчиллыг хөгжүүлнэ Тулга өнөөдөр зөв яриад зөв үзэл баримтлал дэвшүүлсэн бид явна ялна АН-г шинээр гаргана. Цусанд будагдсан одоогийн АН-г булшилна.

1  |  0
Бадрах(124.158.69.26) 2022 оны 10 сарын 19

АН гэж угаасаа дээрэмчид ауурчид С.Эрдэнэ хүн алаад ялаа эдэлсэн Эхнэрээ цонхоороо шидээд хэргээ дарж чадсан Элбэгдорж Батүүл хоёр Найзыгаа нухаад удахгүй ялаа эдэлнэ Одоо ийм намыг иргэд бид төрийн сэнтийд дахиж гаргахгүй 1980 -аад оны бид ”Жинхэнэ” ардчиллыг хөгжүүлнэ Тулга өнөөдөр зөв яриад зөв үзэл баримтлал дэвшүүлсэн бид явна ялна АН-г шинээр гаргана. Цусанд будагдсан одоогийн АН-г булшилна.

1  |  0
Top