-Хүндийг өргөлтийн дэлхийн холбооны экспертүүд Монголын багийг “Дэлхийн баг болжээ” гэж үнэлж байлаа-
Бахрейны Манама хотод болсон хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай оролцуулаад ирсэн Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа.
-Шигшээ багийн хамт олонд баяр хүргэе. Эмэгтэйчүүдийн хувьд энэ удаагийн ААШТ-д анхны томоохон амжилтыг үзүүллээ. Сүүлийн 30 жилийн том амжилт гэж харж байна?
-Насанд хүрэгчдийн Азийн аваргад 33 улсын 379 тамирчин оролцлоо. Хүндийг өргөлтийн спортын тухайд 1992 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байсан юм. БНХАУ-ын Фужоу хотод болсон тэмцээнд Монголын шигшээ багаас Г.Энэбиш маань болон миний бие мөнгө, Н.Батжаргал, Ц.Батзаяа, Д.Баттулга нар маань хүрэл, нийт таван медаль хүртэж, багаараа өндөр амжилт үзүүлж байлаа.
Түүнээс хойш 30 жилийн дараа охидууд маань анх удаа насанд хүрэгчдийн Азийн аваргад өндөр амжилт гаргалаа. Дэлхийн шилдэг багууд, Хүндийг өргөлтийн дэлхийн холбооны экспертүүд “Монголын багийг сайн амжилт үзүүллээ, Дэлхийн хэмжээний баг болжээ” гэж үнэлж байлаа. Монголын хүндийг өргөлтийн түүхэнд байгаагүй шинэ амжилтыг шавь нар маань бичсэнд баяртай байна. Сая ААШТ-ий үеэр охидууд маань Монгол Улсынхаа рекорд амжилтыг нийт 15 удаа шинэчлэн тогтоосон байна. Өмнөд Солонгосын багийн ахлагч манай багт онцгойлон баяр хүргэж, урам хайрлаж байлаа. Их сайхан тэмцээн боллоо. Биднийг дэмжсэн БТСУХ, Хүндийг өргөлтийн холбоо, “Эрхэт Монгол” групп, “Эко цаатан гутал” компани, түүний захирал С.Ганбаатар гээд баярлаж, талархсанаа олон хүмүүст илэрхийлэхийг хүсэж байна.
-Азийн аваргын бэлтгэлийг орон нутагт хийсэн. Энэ нь амжилт гаргахад тодорхой чухал нөлөө үзүүлсэн байх?
-Азийн аваргын өмнө бид багаараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд бэлтгэл хийсэн маань их үр дүнтэй байжээ гэж дүгнэж байна. Ерөнхийдөө өндрийн бэлтгэлийн горимоо өөрчлөөд, нам дор газар бэлтгэл хийж үзье, тамирчдад ямар нөлөө үзүүлэх бол гэдэг дээр судалгаа хийж үзлээ. Их сайхан таарлаа. Бүх тамирчдын бэлтгэл яг хангагдаж, ханаж очсон. Бэлтгэл дээрх өргөлтүүд, биеийн байдал сайн байсан болохоор дөрвөн тамирчнаа бүгдийг нь медаль руу орчих болов уу гэж найдаж байлаа.
Тэмцээнд хамгийн сайн оролцсон тамирчин гэвэл Э.Энхтамирыгаа гэж багш нь хэлнэ. 59 кг-д хувийнхаа болон улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Г.Ануужингийн хувьд (71 кг) гурван жил орчмын хугацаанд бэртэл, гэмтэлтэй байлаа, эмчлүүллээ. Олимпын өмнөх Азийн аваргад Туркт ирсэн хойноо коронавирусээр өвдөөд оролцож чадаагүй юм. Хэрвээ тэр Азийн аваргад оролцоод, 120 оноо авчихсан бол олимпын эрхээ авчих байсан юм. Г.Ануужингийн дор бичигдэж байсан филиппин охин Азийн аваргаас оноо нэмж аваад, олимпод оролцож, хүрэл медаль хүртсэн. Иймэрхүү гомдмоор үйл явдлыг даван туулж, эргээд тэмцээндээ оролцож эхэллээ. Итгэл тавьж байгаа, багш нь. О.Дархижав (76 кг) маань ээж болоод, гурван жил орчим бэлтгэлээсээ хөндийрсөн. Найман сарын бэлтгэлтэй орж ирээд, Азийн аваргаас медаль авлаа. Дараагийн том зорилго, тэмцээнүүд хүлээж байна. М.Анхцэцэгийгээ тивийн аварга болно гэдэгт багш нь 100 хувийн итгэлтэй байлаа. Төлөвлөснөөр тэмцээнд амжилт гаргалаа. Анхаагийн мөрөн дээр жаахан шөрмөсний урагдал байсан. Тэмцээний өмнө эмчлүүлж байгаад явсан болохоор тэрэнд бага зэрэг санаа зовж байлаа.
-Одоо мөр нь гайгүй юу. Тэмцээний үеэр гарын алга урагдсан?
-Гарын алга задрах бол яахав ээ, штангийн тамирчдад байдаг л зүйл. Бид нар тийм зүйлтэй байнга тулгардаг. Мэдээж, тэмцээний үеэр тэгж таарсан нь санаа зовоох шалтгаан болж болно.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойрхон байна. Улаанбаатарт бэлтгэлээ хийх үү?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-17-нд Колумбид болно. Заалны бэлтгэл голчлоод хийнэ. Санхүү, мөнгөний асуудал шийдэгдвэл тамирчдаа аваад байрлах санаа байна. Тэмцээнээс ирсэн өдөр нь буюу ням гарагт нэг өдөр амраагаад, өнөөдрөөс /өчигдрөөс/ бид бэлтгэлдээ орж байна.
Сэтгэгдэл ( 11 )
Mundag gevel ene dasgaljuulagch yum b.na.Shagnaval yaasiin
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
Энэ хунийг шагнаад егеесэй.ажилдаа унэн сэтгэлээсээ ханддаг юм бн шуу дээ.
Маш сайн байлаа, Халуун баяр хүргье. Цагийн зөрөө амжилтанд маш сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгодог бизээ. Тиймээс ядаж 14-21 хоногийн Өмнө очиж бэлтгэл хийвэл уг нь амжилт үзүүлнээ. Ядаж ойролцоо Куба зэрэг улсад очиж бэлтгэл хийх юмсан.
Маш сайн байлаа, Халуун баяр хүргье. Цагийн зөрөө амжилтанд маш сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгодог бизээ. Тиймээс ядаж 14-21 хоногийн Өмнө очиж бэлтгэл хийвэл уг нь амжилт үзүүлнээ. Ядаж ойролцоо Куба зэрэг улсад очиж бэлтгэл хийх юмсан.
Мундаг ээжээс мундаг эрэлхэг монгол эрчүүд л төрнө. Баяр хүргэе.
Баяр хүргэе. Илүү их амжилт
Эрчүүд нь штанг өргөхөө болио юудаа. Хүндийг өргөлтийн спортод эрэгтэй тамирчин монголд одоо байдаггүй юмуу. Охид нь штанг өргөж тэмцэлдсээр байгаад дуу хоолойны өнгө нь хүртэл бүдүүрчээ яалтай ч билээ
bayr hurgei odoo ued midal avsan bol daruuhan baih neeh huurguj daldgandag ue bich dasgaljuulagch hosbayr yarih bich jaahan midal avhaaraa huurj sasgandag uls thachaa shagnal avsan bol hariuthlaga bie zuv avj yavah ulger duurlal bolj chadval talarhai ihenh amnaasa bolj yuchgui boldog mgl d tuuh bga martaj bolohgui
Сайн . Өөр хэлэх ч юм алга. Амжилт...
ЗА ЯАХ ВЭ ЯАХАВ