ФОТО: “Сэлэнгэ-Алтан намар 2022” арга хэмжээ боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал буюу “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн мөн "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг дэмжиж “Сэлэнгэ-Алтан намар 2022” арга хэмжээ Сэлэнгэ аймагт хоёр өдөр зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.

 

 

Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн хүнсний хангамжийг бүрдүүлэгч хүнсний ногоо, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгчид, тарьц суулгац тариалагчдын төлөөлөл болох 17 сумын 172 аж ахуйн нэгж, иргэний 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдэж, 45.3 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.   

 

 

Энэ үеэр “Сэлэнгэ-Алтан намар 2022” шилдэг бүтээгдэхүүд тодорлоо. Үүнд: 

 

  • “Экспортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянгол сумын “Майнд Теч” ХХК-ийн ургамлын тос, Мандал сумын “Баяннуур Сайхан” ХХК-ийн кашмер

 

  • “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Сүхбаатар сумын үйлдвэрлэгч И.Үүрийнцолмонгийн давсан урлал, Алтанбулаг сумын ногоочин Д.Нямдуламын амтат төмс

 

  • “Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр Зүүнбүрэн сумын “Эхэн өтөг” ХХК-ийн цагаан идээ, Баянгол сумын үйлдвэрлэгч Д.Хишигмаагийн цай

 

  • “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Сүхбаатар сумын “Алтан тариа” ХХК, Мандал сумын “Энхмөнх хишиг” бейкэри 

 

  • “Шилдэг сум”-аар Ц.Дарханбаатар Засаг даргатай Жавхлант сум, Ф.Серикбол Засаг даргатай Шаамар сум 

 

  • “Борлуулалт сайтай бүтээгдэхүүн”-ээр Баруунбүрэн сумын үйлдвэрлэгч н.Алтаннарангийн цагаан идээ, Сайхан сумын “Хөтөл жимсгэнэ” ХХК-ийн хиам, хиаман бүтээгдэхүүн 

 

  • “Шилдэг хувцас үйлдвэрлэгч”-ээр Мандал сумын “Чансаатай гутал”, Сүхбаатар сумын “Emmaa’s салон 

 

  • “Шилдэг бэлгийн багц үйлдвэрлэгч”-ээр Шаамар сумын “Органик бал” хоршооны “Бэлгийн багц”, Цагааннуур сумын өрхийн үйлдвэрлэгч н.Нарантуяагийн ”Цагаан идээний багц” 

 

  • “Шилдэг ногоочин”-оор Шаамар сумын ногоочин Ц.Даваасамбуу, Хушаат сумын “Элит үр” ХХК тус тус шалгарлаа. 

 

 

Мөн “Сэлэнгэ алтан намар-2022” нэгдсэн үйл ажиллагааны “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дараах байгууллагууд шалгарсан байна. Энд:

 

  • “Хамгийн олон тарьц, суулгац тарьж, ургуулсан аж ахуйн нэгж”-ээр Сүхбаатар сумын Д.Отгонбаяр захиралтай  “Ой баясах” ХХК

 

  • “Хамгийн их үр, тарьц, суулгац борлуулсан аж ахуйн нэгж”-ээр Шаамар сумын Х.Сарангэрэл менежертэй “Шаамар питомник” ХХК 

 

  • “Хамгийн олон тарьц, суулгац тарьж, ургуулсан аж ахуйн нэгж”-ээр Шаамар сумын Д.Раднаабаяр захиралтай “Агро форест” ХХК 

 

  • “Хамгийн их үр, тарьц, суулгац борлуулсан аж ахуйн нэгж”-ээр Ерөө сумын  Бугант тосгоны Д.Долгор захиралтай “Бугант минж” ХХК тус тус шалгарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top