"Mnet"-с зохион байгуулсан "Street Dance Girls Fighter" шоунд оролцсон "K.L.W.C" хамтлагийн ахлагч И Чэе Рин хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа фенүүдтэйгээ хуваалцлаа.
Тэрээр өчигдөр хорт хавдрын эсрэг гурав дахь хими эмчилгээндээ хамрагдах гэж байгаа тухайгаа мэдэгджээ. Түүний биеийн байдал сайнгүй байгаа тул тэрээр амрах шаардлагатай байгаа тухайгаа дурдсан бөгөөд хэрэв бие нь сайжрахгүй бол эмчилгээндээ хамрагдаж чадахгүй болох тухайгаа мөн дурдсан байна.
Наймдугаар сарын эхээр түүний бие муудаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Амьсгалж чадахгүй болсон түүний хүзүү болон цээжин дээр тууралт гарч, тунгалагийн булчирхайнууд нь цочиж, өндөр халуурч байсан түүнд шинжилгээ хийснээр хорт хавдартай болохыг нь илрүүлжээ.
Дөнгөж 18-хан настай авьяаслаг бүжигчин охинд фенүүд нь эрүүл энхийг хүсэж, үргэлж дэмжиж явдгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )