Монгол хүний ур ухааныг гайхуулсан "Star Dance" хамтлаг ЭХ ОРОНДОО ирлээ

2022 оны 10 сарын 23

 

2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр Герман улсад зохион байгуулагдсан спорт бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан "Star Dance" хамтлаг өнөөдөр (2022.10.23) эх орондоо ирлээ. 

Хамтлагийн гишүүдийг гэр бүлийнхэн болон "Star Dance" хамтлагийн өмнөх үеийн гишүүд халуун дотноор угтан авч, хүндэтгэл үзүүллээ. 

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Moon Dance" хамтлаг хоёрдугаар байр, "Star Dance" дөрөвдүгээр байрт тус тус шалгарсан нь Монголын бүжгийн спортын хөгжлийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх түүхэн үйл явдал юм.

 

 

"Star Dance" хамтлаг ч мөн өөрсдийн түүхийг бүтээлээ. Хамтлагийн гишүүд тэмцээний гурван үеийн турш нэг ч алдаа гаргалгүй тэмцээнээ амжилттай дуусгаж чадсан юм.

Тус хамтлагийн бүжгийн найруулга болон дэглэлтийг хамтлагийн үүсгэн байгуулагч "Оддын бүжиг" ТББ-ын тэргүүн Д.Батсайхан хийжээ. "Dj and Dance Journey" сэдэвтэй энэхүү бүжгээрээ энэ жилийн дэлхийн аваргын тайзнаа Монгол хүний ур ухааныг гайхуулж чадсан тус хамтлагийн дасгалжуулагчаар Дэлхийн гурван удаагийн аварга бүжигчин Н.Онондарь ажиллажээ. 

 

 

Н.Онондарийн хувьд Дэлхийн 11 удаагийн аварга Герман улсын "Grün-Gold" хамтлагт бүжиглэж байсан туршлагатай нэгэн. Тус хамтлагт бүжиглэж байхдаа гурван удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож хамтлагаараа нэгдүгээр байр эзэлж байсан тэрээр хамгийн анх "Star Dance"-с дэлхийн аваргын тэмцээнд явж байжээ. 

"Star Dance" хамтлагийн хувьд 2010 онд Ази тивээ төлөөлөн хамгийн анх ДАШТ-д оролцож хагас финалд үлдэж байсан бахдам түүхтэй хамтлаг. Уг үйл явдлаас хойш ДАШТ-д оролцох баг тамирчдын үүд хаалга нээгдэж, алтан босго тавьсан юм. 

Дан Монгол хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-д амжилттай оролцож, Монгол хүний ур ухааныг дэлхийн тайзнаа гайхуулж, түүх бүтээж чадсан баг хамт олонд халуун баяр хүргэе. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(118.235.5.196) 2022 оны 10 сарын 24

Super stars. Moon dance iin uchriin olooguigee. Jahn orchon ueteigee hul niiluul. Buu murgul ymuu yu ch buu med. gachin yma shutsen garuud

0  |  0
Zochin(118.235.5.196) 2022 оны 10 сарын 24

Super stars. Moon dance iin uchriin olooguigee. Jahn orchon ueteigee hul niiluul. Buu murgul ymuu yu ch buu med. gachin yma shutsen garuud

0  |  0
Busad(66.181.161.105) 2022 оны 10 сарын 24

Moon dance нь гадаад хүний бүрэлдэхүүнтэй байсан гэх гээд байна уу? Үгүй шүү. Бүгд л адилхан монголчууд оролцсон. Moon dance 2-t, Star dance 4-t. Бүгдэд нь баяр хүргэе!

0  |  0
Зочин(115.138.28.46) 2022 оны 10 сарын 24

Moon dance hamtlagaas iluu bsn edniih.

1  |  0
(103.212.119.172) 2022 оны 10 сарын 23

0  |  0
Зочин(66.181.189.137) 2022 оны 10 сарын 23

Баяр хүргэе.Амжилт хүсье.

1  |  0
zochin(49.96.244.67) 2022 оны 10 сарын 24

neeh ur uhaan bich mal setguulch ee hun sursan uur.nhu songson songoltoo haruulsan neeh duviilguj tomruulah shaardlaga bna setguulch ee hotiin hog theverlej bgaa hamt olong magtaj uramchuulah n bidnii amdrald eruul mended hot hugjul juhal 1heden shaldan setgel huurultei nuhud onth bich bj naad nuhdiin hj bga songolt iin ehlel

1  |  5
Иргэн(66.181.184.205) 2022 оны 10 сарын 23

Amjilt!!! Bagarhaj bna! Asar ih hudulmur huls ursgaj bj hurdeg amjilt shuu!!! Sain saihniig tugeej bui bujigchiddee bayarlalaa!

1  |  0
Зочин(124.158.67.79) 2022 оны 10 сарын 24

Бүжиглэхэд ч нэг их ур ухаан шаардагдахгүй байхаа. Хөдөлгөөнөө л яс сурсан байхад л болоо биш үү. Ямар тоо бодож, шатар тоглож байгаа биш...\n

1  |  11
Top