Мөсний хатан Ким Юнагийн зочдодоо барьсан ТАНСАГ бэлэг

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 23

 

Мөсний хатан гэгддэг уран гулгалтын тамирчин Ким Юна энэ бямба гарагт поп опера “Forestella” хамтлагийн дуучин Гу Ү Римтэй хуримаа хийлээ. 

2014 онд уран гулгалтын спортоос зодог тайлсан Ким Юна олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан нэгэн. Үүнээс хойш "Мөсний хатан" хэмээн ард түмнээ өргөмжлөгдсөн тэрээр хуримын ёслолд ирсэн зочдодоо тансаг зэрэглэлийн бэлэг бэлэглэжээ. 

Тэрээр тансаг зэрэглэлийн "Dior" брэндийн гоо сайхны бүтээгдэхүүний иж бүрдэл бүхий ууттай бэлгийг зочдодоо бэлэглэсэн байна. Ким Юнагийн хувьд "Dior" брэндийн нүүр царайгаар ажилладаг билээ. 

Хуримлагч хосууд анх 2018 онд “All that Skate” уран гулгалтын шоун дээр танилцаж байжээ. Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд үерхсэн хосууд ийнхүү хуримаа хийж байгаа бөгөөд хоорондоо таван насны зөрүүтэй ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top