Канье Уэст Жонни Деппийн өмгөөлөгчтэй ХАМТАРЧ эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 23

 

Реппэр Канье Уэст Жонни Депп болон Эмбер Херд нарын шүүх хурлын үеэр Жонни Деппийг өмгөөлж байсан өмгөөлөгч Камила Васкестай хамтран ажиллаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. 

Камила Васкезийн хувьд уг шүүх хурлын дараа олны анхааралд ихээр өртөж, ажлын саналд дарагдаад байсан билээ. Харин түүнийг Канье Уэст ажилд авч бүх гэрээ хэлэлцээрээ даатгаж эхэлсэн гэнэ. 

Канье Уэстийн хувьд сүүлийн үед хамтын ажиллагааны тал дээр асуудалтай байгаа. Томоохон брэндүүд түүнтэй хамтран ажиллах гэрээгээ цуцалж эхэлсэн. Balenciaga брэнд түүнтэй хамтран ажиллах гэрээгээ бүрмөсөн цуцалсан бол Adidas брэнд уг асуудлыг хэлэлцэж байгаа тухайгаа мэдээлжээ. 

Ийнхүү эгзэгтэй байдалд орсон Канье Уэстэд Камила Васкесийн тусламж ихээр хэрэгтэй байгаа бөгөөд хоёр тал энэ тал дээр албан ёсны тайлбар өгөөгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top