Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ойд зориулан “Холын цагаан манан” бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээсэн байна. Тус киног "Хоймор Алтан бар" ХХК болон Born film хамтран бүтээсэн бөгөөд киноны зөвлөхөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Найдандорж ажиллажээ.
Тус киноны зураг авалтыг Хөвсгөл аймагт хийсэн бөгөөд голд дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Болормаа, Ц.Ганзориг, жүжигчин С.Хонгорхүү, У.Учрал нар тоглосон бол Гавьяат жүжигчин Б.Золбоот мөн дүр бүтээсэн байна.
“Холын цагаан манан” киноны зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичсэн бөгөөд эрүүл мэндийн салбарынханы амьдралд тохиолддог зовлон жаргал, баяр гунигийг үзүүлэхийг зорьжээ.
Тус кино энэ сарын 26 буюу лхагва гарагт МҮЭСТ-нд нээлтээ хийнэ.
Т.Дархан
Сэтгэгдэл ( 0 )