Хөдөлмөр, нийгмийн хамгаалал нь шантаажчныг шагнах суудал биш

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Төрийн бага, дунд шат дамжин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар найман жил, жинхэнэ сайдаар хоёр удаа томилогдож ажилласан туршлага бүхий гишүүн парламентад байна.

Үүнээс гадна салбарын мэргэшсэн олон хүн парламентад бий. Парламентын гадна ч байгаа. Даанч энэ Засгийн газарт “Дан дээл”-тэй бус “Давхар дээл”-тэй сайд хэрэгтэй. Гэтэл хаа дулаан зөөлөн суудал байна, тийш нь шантааж хийж явдаг Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон нь салбарын төдийгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Тэр хэдийгээр шударга үнэний дүрд хувирсныхаа шан харамжийг авч байгаа ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол шагналд өгөх суудал лав биш гэдгийг тал талаас дуулгасан. Энэ бол нийгмийн хамгийн эмзэг, хамгийн баялаг, илүү хүртээмжтэй салбар. Тиймдээ л улс төрийн алба сэглэн залгуулж байснаас өөрөөр ажил хийж үзээгүй хүн сайд болж байгаад салбарынхан сэтгэл дундуур байгаа бололтой. Арга ч үгүй биз.

Уг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудал эзэнгүй, тамга нь эзнээ хүлээх зуур ил далд суудлын төлөөх тулаан чамгүй өрнөж байхад жагсааж байсан нэрс нь хамаагүй дээр байж. Гэхдээ сайдын төлөө гүйж явсан Б.Саранчимэг, М.Оюунчимэг нарын ч хэрэггүй. Өдгөөгийн парламентад энэ салбарын ганцхан мэргэшсэн хүн байгаа нь УИХ-ын гишүүн С.Чинзориг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Хамгийн гол нь Т.Аюурсайхан бол ажил хийж үзсэн хүн биш. Зөвхөн улс төрийн ажиллагаа явуулж, энд тэндгүй албан тушаал сэглэж намтраа зузаалсан цагаан захтан шүү дээ. Ажил хийх нь бүү хэл ямар ч бодлогын хэмжээний баримт бичиг дээр ажиллаж үзээгүй улс төрийн нэг хаяж болдоггүй “хүүхэлдэй” гэдгийг намынхан нь хэлдэг. Түүнд ажиллах боломж ч олдоогүй. Улс төр тэр тусмаа МАН-ын орон зайд далаад оны хэсэг залуус гарч ирэхэд Т.Аюурсайхан хамт байсан ч нөхдөөсөө хоцорч үлдсэн. Тиймээс ах нарын сүүдэрт “Шинэчлэлийн хороо”-г байгуулан, эрх ашгийн төлөө тэмцэх болсноор улс төрийн замаа зассан шантаажлагч гэдэгт би хувьдаа итгэдэг.

Түүнийг шинэчлэл ярьж байсан цагаас хойш олон жил өнгөрөхөд МАН хэвээрээ, Монгол Улс ч хэвээрээ байна.   

Ажлын хувьд гэвэл бизнесийн байгууллагаас гараагаа эхлүүлж, 2008 он гэхэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болчихсон байв. Энэ бол улс төрийн л албан тушаал. Энд шантааж сурна уу гэхээс ажил хийж сурах газар биш. Тэгвэл 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилласан нь ч ажлын дөр суулгах газар биш. Ёстой л өнөөх “Шинэчлэлийн хороо” гэх шантаажны байгууллага нь энд бүрэлдэж бойжсон байх. Нөгөө талаар нам дотор хэрхэн хувийн бодлого явуулж, өөрийгөө хэрхэн тодруулах вэ гэх “сургалт”-ыг энд амжилттай дүүргэснээс өөрөөр яах билээ.

Гэтэл Чингэлтэй дүүрэгт багагүй үймээн дэгдэж, энэ дуулиан дундуур тус дүүргийн Засаг даргаар хэдхэн сар ажиллаад үзсэн. Мэдээж хэрэг, тэр дүүрэг авч явах хэмжээнд хүрээгүй учраас 2012 оноос МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар ажилласан. Ах нар арга ядахдаа л нэг албаны нэр зүүлгээд дэргэдээ байлгасан болохоос бус тэнд тийм ч хэрэгтэй дүр байгаагүй л болов уу. Харин 2013 онд МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд даргаар дамжуулан, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар хэдэн сар ажилласан ийм л намтартай хүн.

Түүний намтраас харахад улс төрд өөрийнхөө албан имижийг бүрдүүлэх гэж үнэхээр ядсан бөгөөд яагаад ч ажлын хүн биш гэдгийг бэлхэн харж болно. Засаг даргаар болон агентлагийн даргаар хэдхэн сар тус тус ажилласан ийм л улс төрийн талбар дахь нэг тоглоомын дүр байсан байх. Энэ л утгаараа 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан. Парламентад орж ирсэн цагаас хойш нам эвсэл хамаарахгүй, эрх ашгийн төлөө гэх хэдэн нөхөдтэй нийлээд “Шударга ёс” хэмээн тэмцэж эхэлсэн. Үнэн хэрэгтээ шударга үнэний баг зүүж, албан тушаал, эрх ашгийн төлөө довтолж яваа нөхөд байсныг өдгөөгийн нөхцөл байдал хэлээд өгнө. Үүнээс хойш нийгэмд шударга ёс ч тогтсонгүй. Тэмцэж явсан нөхөд нь бүгд шан харамжаа аваад чимээ алдарсныг хэн ч мэднэ. Т.Аюурсайханы хувьд УИХ-ын дэд даргаар дамжиж, эцэст нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудал дээр бууж байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн эрхэм дээдсийг өндөрт гаргаж өгсөн шагналаа авч байгаа л нэг албан тушаалд дуртай нөхөр.

Түүний улс төрд босгосон дүр ч их амархан. Ямар нэг хийж бүтээсэн ажил албаар биш, бүтээн байгуулалт, хууль эрх зүй ч биш. Өөрөөр хэлбэл Т.Аюурсайхан гэх нэрээр овоглох гэрэл гэгээтэй зүйл байхгүй гэсэн үг. Зөвхөн “Шинэчлэлийн хороо” гэх шошгон дээрээ нэмээд “Шударга ёс” гэх лоозон залсан улстөрч.

Тэр уг нь М.Энхболдыг МАН-ын даргаар ажиллаж байхад ихээхэн шадарлаж, улмаар УИХ-д нэр дэвших эрхийн мандатаа түүнээс гардаж авсан хүн. Гэтэл түүнийг УИХ-ын даргаас буулгахад оролцов. Бүр углуугаар нь авч үзэхэд “Хотын фракц” буюу М.Энхболдоос салгаж ойлгох аргагүй нөхөр. Улс төрийн хувьд түүнийг өсгөж бойжуулсан газар нь Чингэлтэй дүүрэг. Дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ. Тодорхой дурдвал түүнийг алсуураа далдхан дэмжсэн хүн нь М.Энхболд, наанаа ил дэмжсэн хүн нь УИХ-ын гишүүн асан Д.Ганболд нар яах аргагүй мөн. Гэтэл улс төрд өргөж тэтгэж бойжуулсан М.Энхболдыг унагаахад ч гол дүр болсон. Д.Ганболдыг ч Чингэлтэй гэх тойргоос өөрөө гардан түлхэн гаргасан хүн гэдгийг улс төрийн хүрээнд бүгдээрээ л ярьдаг.

Одоо нийгмийн чиглэлд асар том бодлого хэрэгтэйг мэргэжилтнүүд дурдаад эхэлсэн. Уг нь тус салбарын сайдаар С.Чинзориг ажиллаж байхдаа томоохон бодлого гаргаж, хэрэгжих шатандаа явж байтал 2020 оны сонгууль болсноор замхарсан. Өнгөрөгч 2020 оноос ажилласан А.Ариунзаяа сайд дөнгөж салбарынхаа учрыг олж байтал суудлаас нь буулгаж, Д.Сарангэрэлийг сайдаар томилсон ч ард түмнээ “Ул айл” хэмээн доромжилсон хэргээр буусан. Энэ салбарыг Д.Сарангэрэл байгаад ч цэгцэлж чадахгүй л дээ. Одоо ч бүр өнгөрсөн.

Ямартай ч Т.Аюурсайхан тамга гардах үеэр "Нийгмийн шаардлага хүлээлт өндөр, салбарын нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрх зүйн томоохон шинэчлэл хийх зорилт дэвшүүлж ажиллана. Хариуцлагатай өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна” хэмээсэн. Хүсэн хүлээсэн сайдын тамга гардаж байгаа нөхөр үүнээс өөр юу ч хэлэх билээ. Гагцхүү бодит нөхцөлд хэрхэн ажиллах вэ гэдэг нь салбарын нөхдийн дүгнэж байгаагаар явцгүй харагдана.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.160.81) 2022 оны 10 сарын 25

Mundag amjilttai yawaa zaluu tushee shuu duu naraa bas tatah heregtei

0  |  0
Иргэн(103.212.119.35) 2022 оны 10 сарын 25

Юу ч хийж,өөрчилж чадахгүй ээ. Юм хийе гэвэл УИХ гишүүн, УИХ дэд дарга хангалттай албан тушаал. Бас маш муухай хаяагаа хадардаг, шат гишгүүр болсон хүмүүс рүүгээ ноцдог эвгүй гар.

1  |  0
магсар(124.158.69.201) 2022 оны 10 сарын 25

Ууганбаяр чи АН-н хулгайч алуурчдын хамтран зүтгэгч байсан юм уу мэдээгүйшдээ.Ер нь та нар болж байгаа зөв бүхнийг нураахын төлөө байдгаараа амь тэмцэн зүтгэх ямар учиртай хүмүүс вэ Цаад эзэд чинь шахаад байгаа юмуу

0  |  1
магсар(124.158.69.201) 2022 оны 10 сарын 25

Ууганбаяр чи АН-н хулгайч алуурчдын хамтран зүтгэгч байсан юм уу мэдээгүйшдээ.Ер нь та нар болж байгаа зөв бүхнийг нураахын төлөө байдгаараа амь тэмцэн зүтгэх ямар учиртай хүмүүс вэ Цаад эзэд чинь шахаад байгаа юмуу

0  |  0
zochin(106.154.135.188) 2022 оны 10 сарын 25

engej sugduj murgudug nuhud yah gej sogdog yum bol ⁉️ kkkk bi ene suudald suuj mgl ardtumen nii tatvar.r togloj zugaana gej murguj sugdudug ih hudalch hulgai ch olon biz dee engej hudlaa jujgeldeg nuhud uruvdmuur ene heden tenguud .s bur ardtumen zalhthan engej sugduj murgudug nuhud bla garlaa ardtumen nii amdral yuch uurchlugduhgui bur doroitoj ard tumen talhaa avj idej chadaj bna u⁉️ ulam yaduurd orood bdg gargiin suudald dondonguud engej hudlaa sugduj murgudug olchrood unegui bolthon hench garsan yuch uurlugduhgui doroitood bdag emgenel

0  |  0
Зангараг(66.181.182.127) 2022 оны 10 сарын 25

Амарсайхан уг нь дэьшлийн төлөө явдаг залуу хүн. Гэвч Оюун Эрдэнэ шиг коммунист намын коммунист гишүүн юм даа хол явахгүй дээ.

0  |  0
Коффи Аннан(192.82.75.43) 2022 оны 10 сарын 25

МАН -ЫН ӨМНӨӨС НОХОЙ САЙД ХИЙСЭН Ч ЯЛГААГҮЙ. ӨӨРЧИЛЖ ЧАДНА ЧАДАХГҮЙ ГЭЭД ГУЦАХЫН.ЮУ Ч ЧАДАХГҮЙ, ЧАДВАРГҮЙ ДАН ЦҮНХЧИД, БӨГСЧИД БАЙЖ ТА НАРЫН АЖИЛ ХИЫХ ГЭЖ ҮХСЭН БААС НЬ БАЙДГИЙН

0  |  1
я(66.181.166.231) 2022 оны 10 сарын 25

Чинзориг зоригтой шинэчлэл, идэвхитэй санаачлага, төсөв аль нэгийн ч хийж чадаагүй шүү. Зөвхөн агентлагийн хэдэн дарга нахртайгаа харьцаад нөгөөдүүл нь дагагч нар

0  |  0
Top