Реалити шоуны од Ким Кардашъяаны 2007 онд "Playboy" сэтгүүлд авахуулсан нүцгэн зургууд нийтлэгдэн гарчээ. Гэрэл зурагчин Стивэн Уэйда энэ үеэр авсан гэрэл зургуудаа дэлгэсэн байна.
Тэрээр "Тэр өмнө нь загвар өмсөж байгаагүй гэхэд чамгүй тушлагатай байсан. Тэр ажлаа үнэхээр сайн хийсэн. Түүний ээж шоугаа сурталчлахын тулд сэтгүүлд зурагаа авахуулахыг хүссэн байх. Зураг авалтын үед охиноо сайн байна хэмээн магтаж байсан" хэмээжээ.
Зураг авалтын талбайд ирсэн Ким болон түүний ээж Крис Женнер нар нүцгэн зураг авахуулах тухай гэнэтийн шийдвэр гаргасан бөгөөд уг зураг авалт 40 минутын турш үргэлжилсэн гэнэ.
Тухайн үед Ким Кардашъяантай холбоотой секс бичлэг дуулиан тарьж байсан. Уг бичлэгийг саяхан түүний экс нөхөр болох Канье Уэст хулгайлан Ким Кардашъяанд өгсөн нь багагүй дуулиан дэгдээсэн билээ. Гэсэн ч Playboy сэтгүүлийн нүүрэнд авахуулсан зураг ийнхүү дахин олонд цацагдаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
Bugs ajilgui boljee kl
9 Тосны реклам
Zohioliin duuchid bas yu ve?