Хязаалан насны морьдын уралдааны эхний 10 байр

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

1. Увс аймгийн Зүүнговь  сумын уяач Б.Далайгийн Халтар зүсмийн  эрдэнэ тамгатай морийг 10 настай 405 дугаартай Г.Чүлтэмсүрэн хүү унаж түрүүлжээ

2. Өвөрхангай аймгийн Богд сумын  уяач Д.Одгэрэлийн Од хүрэн зүсмийн чандмань тамгатай морийг 12 настай 308 дугаартай  У.Өлзийдүүрэн хүү унаж аман хүзүүдлээ.

3. Ховдын Дарви сумын уяач Монгол Улсын Манлай уяач Б.Мөнхтөрийн Хээр буурал зүсмийн саран тамгатай морийг 10 настай 878 дугаартай О.Отгонбаяр унаж айргын гуравт иржээ.

4. Говь-Алтай амйгийн Халиун сумын уяач С.Ганболдын Хонгор зүсмийн сар нар тамгатай  морийг 9 настай 545 дугаартай М.Базаррагчаа хүү унаж айргийн дөрөвт ирлээ.

5. Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Энхсайханы Цавьдар зүсмийн монгол Б тамгатай морийг 11 настай 078 дугаартай Б.Мөнхтулга хүү унаж айргийн тавд хурдаллаа.

6. Завхан аймгийн алдарт уяач Д.Дагвадоржийн Хул зүсмийн буйл тамгатай хязааланг 10настай 655 дугаартай Ж.Будрагчаа хүү унаж зургаад оржээ.

7. Улаанбаатарын харьяат уяач Ч.Хишигбаатарын Хул зүсмийн хас тамгатай морийг 13 настай, 517 дугаартай Бат-Эрдэнэ унаж долоо хурдаллаа.

8. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Б.Саранхүүгийн Бор алаг морийг 11 настай, 440 дугаартай Д.Баярхүү унаж наймд хурдаллаа.

9. Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач Ж.Баярсайханы Хүрэн зүсмийн монгол Б тамгатай морийг 13 настай, 310 дугаартай Э.Гантулга унаж есдүгээр байрт орж ирлээ.

10. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Даян аварга А.Сүхбатын Дүүрэн хул зүсмийн морийг Б.Сүхбат унаж 10 дугаар байрт хурдаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top