Жүжигчин Лесли Жордан автомашины ослоор ӨӨД БОЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25


Инээдмийн жүжигчин Лесли Жордан орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 67 насандаа автомашины ослоор таалал төгслөө. 

Тэрбээр Холливудэд BMW маркын машинтайгаа явж байгаад барилга мөргөн эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтай нь таалал төгссөн байна. “American Horror Story”, “Will & Grace,” “Hearts Afire”, “Call Me Kat” зэрэг кинонуудаараа алдартай тэрээр тахлын үеэр олны анхааралд ихээр өртсөн билээ

Түүнийг карьерийнхээ оргил үед ийнхүү таалал төгссөнд харамсаж буйгаа фенүүд нь илэрхийлжээ. 

Одоогийн байдлаар осол гарах болсон шалтгаан тодорхойгүй байна. Мөн Лесли Жордан ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэсэн эсэх талаар мэдээлэл цацагдаагүй байгаа байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top