Явган зорчигчийн амь насанд хүрсэн жолооч цагдаа биш

2022 оны 10 сарын 25

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр цагдаагийн алба хаагч явган зорчигчийг мөргөж, амь насыг хохироосон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг ослыг цагдаагийн алба хаагч гаргаагүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж, осол гаргасан жолоочийн автомашины зургийг дэлгэлээ.

Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 06:40 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн уулзвараас 10 дугаар хороолол явах замд хувийн эзэмшлийн Toyota Prius-20 автомашины жолооч Г-нь явган зорчигчийг мөргөжээ. Ослын улмаас 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийн амь насыг хохирчээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGLzochin(202.126.90.110) 2022 оны 10 сарын 25

Энэ пүүжгий унасан нөхөдүүд үхэхээ мэдэхгүй давхина Адилхан жолооч нараа үл хүндэлнэ Зам тавьж өгөхийг мэдэхгүй бж үхэх гэж бга юм шиг дайрна Ёстой жинхэнэ боловсролгүй дуракууд Пүүжгий унасан хүмүүсээ болгоомжил аюултай

0  |  0
зочин(124.158.69.201) 2022 оны 10 сарын 25

мэдрэл муутай хүн энэ дор контент бичжээ Энэ лавАН-н гишүүн байгаадаа

0  |  0
rtv(64.119.18.193) 2022 оны 10 сарын 25

ulaanbatar hamgin tom rket uslere radio satnz dugaar 15 bas 12 boljino.

0  |  0
zochin(64.119.18.193) 2022 оны 10 сарын 25

shono hagmgin tom uslere radios atnz haarlchin bolbol 12 bas der 13 geel radio stanz dugar boljino

0  |  0
Top