Хамтлагийн гишүүдээ хүчирхийлсэн захирал олны эсэргүүцэлтэй тулав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

 

"Spire Entertainment"-ийн гүйцэтгэх захирал Кан "Omega X" хамтлагийн гишүүдтэй зүй бус харьцаж буй бичлэг цацагджээ. Уг бичлэгт тэрээр гишүүдийг үг хэлээр доромжилж, биед нь халдаж буй нь гардаг байна. 

Бичлэг цацагдсны дараа Кан өөрийгөө гишүүдтэй зүй бус харьцаж байгаагүй хэмээн мэдэгдсэн нь олны эгдүүцлийг ихээр хүргэжээ. Энэхүү явдал хамтлагийн гишүүд анхны аялан тоглолтоо Лос Анжелест хийж дуусгасны дараа болжээ. Бүтэн сар үргэлжилсэн аялан тоглолтоо амжилттай дуусгасны баяраа тэмдэглэж байх үед Кан болон хамтлагийн гишүүдийн дунд багахан хэмжээний үл ойлголцол үүссэн байна. 

Хамтлагийн нэгэн шүтэн бишрэгч "Би гадаа Uber хүлээж байгаад захирал нь Omega X-ийн гишүүдийг цохиж байгааг харчихсан. Гар минь чичирч юу хийхээ мэдэхээ байчихсан. Яг миний урд тэднийг цохиж байсан" хэмээгээд өөрийн хийсэн бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан аж. 

Энтертайнментийн зүгээс үүссэн нөхцөл байдлыг тайлбарлан чин сэтгэлээсээ уучлалт хүссэн мэдэгдэл гаргасан. Гэсэн ч энэхүү дуулиан улам хүрээгээ тэлсээр байна. Энэхүү явдлаас өмнө хэд хэдэн фенүүд нь өөр өөр газруудад хамтлагийн гишүүд рүү орилж, хашхирч буй эмэгтэй захирлыг харж байсан тухайгаа бичжээ. 

"Omega X" хамтлагийн фенүүд уг үйл явдлыг эсэргүүцэн жагсахаа мэдэгдээд байгаа бол к-поп алдартнууд энэ мэт ажилчидтайгаа зүй бус харьцдаг захирлууд болон менежерүүдийг энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардаад байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.44) 2022 оны 10 сарын 28

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  3
Иргэн(99.63.200.71) 2022 оны 10 сарын 28

Өмхий кимчи нар яануу ийнуу энэ хэнд хамаатай юм бэ ? Эргүү сайтынхаан

0  |  4
Top