Канье Уэсттэй хийсэн гэрээгээ "Adidas" компани цуцлаад байгаа билээ. Үүний улмаас Канье Уэст тэрбумтан статусаа алдаад байгаа аж.
Реппэр, загвар зохион бүтээгч Канье Уэст "White Lives Matter" хэмээх нэртэй цамц гаргасан нь олны эгдүүцлийг ихээр хүргэсэн. Түүний энэхүү үйлдэл нь "Adidas" компанийн олон талт бодлого, харилцан хүндэтгэх байдал, шударга ёсны үнэт зүйлийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа тус компанийн зүгээс мэдэгджээ.
"Adidas" брэнд Канье Уэсттэй 1.5 тэрбум ам.долларын гэрээ хийсэн байсан. Харин энэхүү гэрээ цуцлагдсанаар Канье Уэстийн хөрөнгө 400 сая ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн "Forbes" сэтгүүл мэдээллээ.
2013 оноос хойш хамтран ажилласан "Adidas" брэндээс гадна "Gap", "Balenciaga", "Vogue" Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа цуцалжээ.
Канье Еврэйчүүдийн эсрэг үзэлтэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэхүү үзлийг нь хэн ч зогсоож чадахгүй, мөн хэн ч үүнээс болж түүнээс хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж чадахгүй хэмээж байсан тэрээр эцэст нь хамтран ажиллагсдаа ийнхүү алдсаар байна.
Саяхан Канье Уэст мөн "Adidas" брэндийн удирдлагуудтай уулзах үеэрээ насанд хүрэгчдийн бичлэг үзүүлсэн нь шуугиан тарьсан. Түүний энэ мэт ёс зүйгүй үйлдлийг өөхшүүлэх ёсгүй хэмээн дээрх брэндүүд үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
White lives metter gesen yum uu matter gesen yum uu?