Дуучин Кэтти Перригийн Лас Вегаст хийсэн "Play" тоглолтын үеэр нэгэн хачирхалтай үйл явдал болжээ. Тэрээр нэг нүдээ нээж чадахгүй байсан бөгөөд хурууныхаа тусламжтайгаар зовхио нээж байсан нь фенүүдийнх нь санааг ихэд зовоож байгаа аж.
Түүний энэхүү үйлдэл яг л робот мэт харагдсан тухай сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч эхэлжээ. Харин дуучин бүсгүйн үнэнч фенүүд түүний эрүүл мэндэд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдсон бололтой хэмээн үзэж байна.
Дуучин бүсгүй энэ тухай ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Түүний завгүй цагийн хуваарь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөж байж болзошгүй гэнэ. Амаржаад удаагүй байгаа түүний хувьд ачаалалтай ажиллаж байгаа нь ядаргаанд орох нэг шалтгаан болсон байж болзошгүй аж.
Өмнө нь дуучин Жастин Бибер "Ramsay Hunt Syndrome" хэмээх өвчин тусч нүүрнийх нь нэг тал бүрэн саажсан. Энэ үеэр мөн нэг нүдээ нээх чадваргүй болсон бөгөөд Кэти Перрид ч мөн ийм зүйл тохиолдсон байж болзошгүй хэмээн фенүүд нь таамаглаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Hoer duuchindaa ilvv ih amjilt mundag shvv ta hoer
Bitoksnii hordlogo .botulinaas bolood ingedeg sh d.