Засгийн газрын өнөөдөр /2022.10.26/ хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргалаа.
Онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.
Бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхтэй.
ЖИГЖИДИЙН ГАНБАТ
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Боловсрол
- 1991 онд - Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 10 жилийн 1 дүгээр сургууль
- 1991-1995 онд - МУИС-Эдийн засгийн сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр
- 2001-2003 онд - АНУ-Колорадагийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр магистр
Ажлын туршлага
- 1995-1998 онд - Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн
- 1998-2000 онд - Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2000-2001 онд - Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
- 2003-2004 онд - Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
- 2004-2005 онд - Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
- 2005-2006 онд - Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2006-2009 онд - Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга
- 2009-2012 онд - Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга
- 2012-2022 он - Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
- 2022.01.19-ны өдрөөс Төрийн нарийн бичгийн дарга
Шагнал
- 1997 онд - Сангийн яамны жуух
- 2005 онд - Санхүү, банкны тэргүүний ажилтан
- 2006 онд - Санхүүгийн албаны хүндэт тэмдэг
- 2005 онд - Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2007 онд - Алтан гадас одон
- 2011 онд - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2021 онд - Сүхбаатарын одон
Сэтгэгдэл ( 2 )
хэнтийнх .ажиллуулж чадах болов уу?
Ene sangiin yamand ih udaj bna daa Ulaan Hurelbaatar Bayartsogtiig baihad ch bas bsan yu hiij giiguulsenhe