Үхлээс эргэн ирсэн Меттью Перригийн ном дахь ЦОЧИРДОМ хэсгүүд

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

 

"Friends" киноны од жүжигчин Меттью Перри өөрийн амьдралын тухай дурсамж номын нээлтээ тун удахгүй хийх гэж байгаа билээ. Бага залуу наснаасаа эхлэн архи, хар тамхинд донтсон тэрээр хэд хэдэн удаа үхэлтэй нүүр тулж байжээ. 

Өвчин намдаах Vicodin хэмээх эм нэг дор 55 ширхэгийг нэг литр архитай хамт ууж байсан Перри өсвөр насандаа бурханаас алдар нэртэй болгож өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байсан аж. Энэ нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн бөгөөд "Хамгийн муу дайсандаа ч хүсэхээргүй зүйл" хэмээн хэлсэн байна. 

“Friends, Lovers and the Big Terrible Thing,” номынхоо төгсгөлд 53 настай Перри 14 удаа хагалгаанд орсон тухайгаа бичжээ. Мөн түүний зүрх таван минутын турш зогсож байсан бөгөөд эмч нар түүний амийг авархаар тэмцсэний эцэст найман хавирга нь хугарсан байдалтай сэрсэн аж. 

 

 

Түүний хэрэглэдэг Vicodin хэмээх эмэнд опиоид хэмээх бодис бий. Уг бодисны тун хэтэрч түүнд үйлчлэхээ больсон аж. Опиоид донтолтыг эмчлэх Suboxone хэмээх эмийг насан туршдаа хэрэглэхээр болсон Перри уг эмийн нөлөөнөөс үүдэн баяр баясгалан мэдрэх чадвараа бага багаар алдаж байгаа гэнэ. 

Мөн опиоидын нөлөөгөөр түүний бүдүүн гэдэс задарч, өтгөн нь хатдаг болжээ. Үүний улмаас комад орсон Перриг эмч нар амьдрах магадлал ердөө 2 хувь хэмээн гэр бүлийнхэнд нь хэлсэн байдаг ажээ. 

Уг номонд түүний бүтэлгүй хайрын тухай түүхүүд мөн багтжээ. Жүжигчин Жулия Робертс, Женнифер Энистон, Камерон Диас, Гвинет Пэлтроу зэрэг Холливудын алдартай бүсгүйчүүдтэй холбоотой хайр дурлалын асуудлаа мөн дэлгэрэнгүй бичжээ. 

 

 

"Friends" цувралын үнэнч үзэгчид түүнд юу тохиолдож буйг анзаарч чадна гэжээ. Тэрээр цувралын улирал бүрт өөр өөр дүр төрхтэй байсан бөгөөд туранхай үедээ эмэнд донтож, жин нэмсэн үедээ архинд донтсон байсан гэнэ. 

Өдөрт нэг литр орчим архи ууж, метадон, ксанакс, кокаин зэрэг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг байсан тэрээр зарим үед ямар зураг авалтад оролцсoноо санадаггүй байжээ. 

Түүний зүрх таван минут зогссоны дараахан самрын тостой талх хазах үед үүдэн шүд нь унажээ. Үүний улмаас хиймэл үүдэн шүднүүдтэй болсон Перри өөрийгөө ямар нэгэн шалтгаантай учраас амьд үлдсэн байх хэмээн бодож явдаг тухайгаа бичжээ.

Тэрээр "Миний гэдсэн дээр маш олон шарх, сорви бий. Өөрийгөө золиослон байж өөртэйгөө дайтсан гэдгээ санахын тулд доошоо харахад л хангалттай" хэмээсэн бөгөөд үлдсэн амьдралдаа юуны төлөө амьд үлдсэн гэдгээ олж мэдэхийн төлөө амьдрахаар шийджээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
friends lowers(192.82.80.142) 2022 оны 10 сарын 30

hairtai duriig amiluulsan jujigchnee iim amidral tuulsan gj bodhoor zurh zusegdeh shig bolj orovddog ym bn. Nomiig ni zaaval avj unshnaa

0  |  0
usku(66.181.161.102) 2022 оны 10 сарын 30

Naizuudiig yalt ch baihgui amidruulsan chadvarlag jujigchin shuu.

17  |  0
friends fan (202.9.40.63) 2022 оны 10 сарын 30

yaj iim setgetstsin asuudaltai arhi har tamhind dontson hun kinog ingej amidruulj chadaj bnaa uneheer bishirmeer friendsin hamgin hoorhon dur gj boddog mash xhadvarlag sainn togolson odoo ch uzeh durtai tsuvral

20  |  0
Top