Б.Ганхуяг: Би зугтаж биш зүтгэж ажилласан, ТАМГА НАДАД БАЙДАГГҮЙ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Засгийн газрын өчигдрийн /2022.10.26/ хуралдаанаас "Эрдэнэс тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан билээ.

Түүнчлэн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс түүнээс байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Засгийн газрын шийдвэртэй санал нийлж байна. Засгийн газрын 362 тоот тогтоол гарсан юм. Тогтоолын хүрээнд "Эрдэнэс тавантолгой"-г 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг оногдсон. Энэ үүргийнхээ хүрээнд эрчимтэй ажиллаж байна. Дотоод нөөцийн хувьд 300-350 сая ам.доллар босгох бүрэн бололцоотой. Өнөөдрийн байдлаар 680 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Ашгийг 808.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байна. Оны эцэст гэхэд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах бүрэн боломжтой" гэлээ. 

Үүнээс гадна "Эрдэнэс тавантолгой бол хувьцаат компани. Төр 81.7 хувийг нь эзэмшдэг, төрийн шийдвэрийг шууд биелүүлнэ. Бүх түвшинд хамтарч ажиллана, үл ойлголцол байхгүй. Цаашлаад үйл ажиллагаатай холбоотой экспортыг нэмэгдүүлэх тал дээр томоохон шийдвэр гарлаа. Үр дүнгээ өгнө гэж бодож болно. Хөрөнгө оруулагч, худалдан авагчтай хэлэлцээр хийгдээд явж байна. Өнөөдрийг хүртэл би хувь хүнийхээ хувьд зугтаж биш зүтгэж ажилласан. Тамга надад байдаггүй. Байгаа газраа л байгаа" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top