О.Магнай Ливан улсын иргэний ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛСАН хэргээр шүүгдэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Энэ сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бол бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, ШШГЕГ-ын дарга Д.Загджав, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар багтжээ. 

Тэгвэл өнөөдөр /2022.10.28/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн нэрсийг зарлаж, олон нийтэд мэдээлэл хийв. 

Судалгаагаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон, залилсан 57 хэрэг бүртгэгджээ. Тэдний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан бол заримынх нь хэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд яваа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Өөрөөр хэлбэл, нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин гурван хэрэг шүүхийн шатанд яваа бол дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлжээ. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших болон мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд эзэлж байгаа гэх мэдээллийг өглөө. 

Тухайлбал, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнайд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа аж. Тэрбээр Ливан улсын иргэний эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шүүгдэж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Од(66.181.161.20) 2022 оны 10 сарын 30

Магнай угаасаа хүнд гар шүү дээ Гал түймэр тавих албан\nТушаалаа буруу ашиглах мөнгө угаах гээд АНаас ийм бузар\nХанхлаад олон жил боллоо дло

0  |  0
Зочин (66.181.160.36) 2022 оны 10 сарын 29

Нөгөө л ардчилалыг муухай харагдуулах тактик уу. Муу л бол хойд хар овоохой ардчилсан намын хэдийг онилдог хэвээрээ шив. Оросын гар хөл ман нам. Сонгууль дөхвөл бүр а гэж хэлсэн хэлж байсан бүх хүнийг дэвслэх биз. Монгол оронд ардчилал үүрд мандан бадрах хувь зохиолтой билээ. Жижигхэн гал их ойг түймэрддэгийн адил хоёр хөрш ч ардчилсан улс болох болно.

2  |  9
zochin(106.154.134.225) 2022 оны 10 сарын 28

magnai guiee mun aguu yum hiije tur midal ugvul tna kkkk hudlaa yarij hulgai hiisen hun doromjiljson elgelsen uls uurdad tur undur midal ugdug mgl oron ⁉️ mgl ulstai gadaad erged ajil hiihed ayultai mgl hun hariuthlagagui hudlaa yarin thagaa barihgui alga boldog hun ardtumen tegeed neeh hudlaa eh oron ardtumen niihe tuluu gej muurulthunu

0  |  1
Top