Д.Дорлигжавыг гадаадын иргэнийг дарамталж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэргээр шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Энэ сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бол бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, ШШГЕГ-ын дарга Д.Загджав, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар багтжээ. 

Тэгвэл өнөөдөр /2022.10.28/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн нэрсийг зарлаж, олон нийтэд мэдээлэл хийв. 

Судалгаагаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон, залилсан 57 хэрэг бүртгэгджээ. Тэдний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан бол заримынх нь хэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд яваа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Өөрөөр хэлбэл, нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин гурван хэрэг шүүхийн шатанд яваа бол дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлжээ. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших болон мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд эзэлж байгаа гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн хохирсон талаар гомдол мэдээлэл хүлээн авах 77877768 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр хэллээ. Уг дугаарын өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд найман гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байна.

Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт зочид буудал ажиллуулдаг гадаадын иргэнийг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэх гомдол иржээ. Уг гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр онцоллоо. 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(202.9.46.179) 2025 оны 03 сарын 13

Шарга морьтийн зуслангийн эцсийн буудалд Дорлигжавын 7 хаус хэмээн нэрлэгддэг аварга байшингууд хэрмэн хашаагаар хамгаалагдсан байдаг хуулийнхан нэг үзэхэд зүгээр байх

2  |  0
Буриад(66.181.161.20) 2025 оны 03 сарын 13

Нямдорж харин ч цэвэр хүн шүү Ардчллийн алтан\nХараацай нэртэй шогуудыг бодвол

1  |  0
зочин(202.9.40.174) 2025 оны 03 сарын 13

ДОЛИР ДОРЛИГЖАВ БОЛ БУЗАР МУУХАЙ ШУНАЛТАЙ ДАВАРСАН ХУЛГАЙЧ ГЭЖ МЭДЭХ ХҮМҮҮС НЬ ЖИГШДЭГ ГЭДЭГ ЮМБИЛЭЭ. ТЭР ОЛОН МАШИНААС ЭХЛЭЭД ДОРЛИГЖАВЫН АВААГҮЙ ДЭЭРЭМДЭЭГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ГЭДЭГ, ХОРЬЖ БАЙГААД ХУУ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙШТЭЭ.

2  |  0
Zochin(202.126.89.88) 2025 оны 03 сарын 13

Нямбаатар сайд аа. Айж шантарч болохгүй шүү. .шаардлага гарвал ард түмнийхээ дэмжлэг хандаарай

4  |  0
K(66.181.184.119) 2025 оны 03 сарын 13

Er n deeremduuleguu hurungu oruulagch bnu

1  |  0
зочин (43.228.130.188) 2025 оны 03 сарын 13

кккк нүүрснийхэн Мэнгэтэд дургүй байх нь аргагүй дэ

1  |  0
зочин (43.228.130.188) 2025 оны 03 сарын 13

kkk Тордой бол ч гэр бүлээ ч үгүйсгэж чаддаг нь батлагдсан нөхөр, бусдыг бол ч шууд гүтгэж чадах болов уу ккк\n

1  |  0
Zochin(202.126.89.170) 2025 оны 03 сарын 13

тэгээд л амархан дээрэмдүүлж байдаг гэж юу байсан юм бэ

1  |  1
Наранбаатар (59.153.113.121) 2025 оны 03 сарын 13

99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна . Зээлийн хүү бага

1  |  0
Мэнгэт Ц.Нямдоржийг (103.229.122.94) 2025 оны 03 сарын 13

Хятадын тагнуул, ГОК-т их хэмжээний бараа шахагч мэнгэт Ц.Нямдоржийг сайн шалгах хэрэгтэй. Завхай мэнгэт Ц.Нямдорж авлигалд авсан Зайсангийн Villa Besta хотхоны байрандаа амьдарч байгааг АТГ хэзээ шалгах вэ?

2  |  1
г(202.179.26.45) 2025 оны 03 сарын 13

Энэ луйврын тэрбумтанд ял оноож чадвал МАН еын нэр хүнд овоо дээшилнэ

7  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

ene muu atiisan 1 m obgond daramtluulax ch gej

2  |  0
(202.126.90.142) 2025 оны 03 сарын 13

зөв дө.их юм гарна да.

3  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2025 оны 03 сарын 13

Mongoliin ardchilala ba ard tvmeniig tsulumsun adgiin chutgur .Vvniig sain shalgaval mash ih tsalilan heel hahuul baigaa .Hvmvvsiin yalaiig shuud biechilen hariytsadag baisan .S.Bayariin hergiig alsuur ene hahuul avch tsairyylsan mun.H.Batylagiin tsalialang .Ts.Elbegdorjtoi niilj hahuul avch tsairyylj baisan ni todorhoi.Mash aimshagtai chutgur availagch mapiin gishvv dee.Ter olon mashinii tsugluulag haus olon saya dolor iig ter huduunuusul avch ireegvi tvvnii aav eej tiim ih bayan targan baigaagvi.Udamiin yaduu guilagchin baisan hvn.Hooson hvn ih shunatai baidag.

4  |  0
Зочин(66.181.191.56) 2025 оны 03 сарын 13

Монгол улсд хятадиин дарга шиг хатуу чанга удирдлага авлига хулгаитаи тэмцэж чадах даичин шударга удирдлага үгүилэгдэж баина .Хятад хөршөөс суралцаж шударга ёс тогтоож улс орноо хөгжүүлж үилдвэржсэн орон болгох лидер ээ дэмжицгээ Бүх үилдэгдэж баигаа баисан хэргүүдииг шударгаар шиидвэрлэж хамгаалж өмгөөлсөн хуулчидииг зайлуулж , хүчнии баигуулага цэвэр шударга шиидвэр гаргадаг төриин нэриин өмнөөс ял шиитгэлииг өгдөг баигуулага болгох хэрэгтэи .Сүүлиин 30-жил хуулиин баигуулага өөрчлөгдсөнгүи шударга ажиллаж чадаагүи гэмт хэрэгтэи эвлэрч Хамгаалж баисан Одоо цаг өөр болсон

6  |  0
энэ үнэн(64.119.23.94) 2025 оны 03 сарын 13

дорлигжав бол хамгийн өөдгүй юу ч хийхээс буцахгүй цагаандаа гарсан дээрэмчин хулгайч шүү. ял завшуулж болохгүй шүү энэ этгээдэд

11  |  0
Мэдээж(192.82.89.186) 2025 оны 03 сарын 13

Дорлигжавыг монголын төр дийлэхгүй. Хэрэгсэхгүй болгоод хаяна.

4  |  0
Зочин(64.119.26.216) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав УИХ-ын гишүүн болох гэж ер өрсөлдөөгүй. Ийм аргаар хөрөнгөждөг болоод тэр үү. Нөгөө Тордойн Ганболдыг хохироосон гэх хэрэг хамт шалгагдаж байгаа юу?

4  |  0
Зочин(202.126.89.190) 2025 оны 03 сарын 13

Энэ хүмүүс дотор үнэнийг тогтоох хүн байна уу бүгд л луйварчид байна ш дээ

2  |  0
Зочин(66.181.160.36) 2025 оны 03 сарын 13

Сонгууль ямар эрт эхэлж байнаа. Нөгөө л хойд овоохой гэгчээр ардчилалын хэдийг түүгээд намнаад эхэлсэн үү. Ардчилалыг устгаж чадахгүй шүү монгол ардын намынхаан.

2  |  3
Зочин(66.181.160.36) 2025 оны 03 сарын 13

Муу л бол хойд хар овоохой гэгчээр нөгөө л ардчилалын хэдийг намнаад эхлэв үү. Засгийн эрхийг дангаар аваад хичнээн жил болов ман нам. Сонгууль яасан эрт эхэлж байна аа. Монгол оронд ардчилал устан алга болохоосоо өнгөрсөн. Ганц шүдэнз их ойд түймэр тавьж шатааж орхидог шиг монголын ардчилал нь коммунист дэглэмтэй хоёр хөрш ч ардчилсан улс болох болно.

1  |  5
Top