Нийслэлийн ойн барилдаанд аварга О.Хангай түрүүлж, Б.Серик үзүүрлэлээ

2022 оны 10 сарын 31

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнгөрсөн баасан гарагт /2022.10.28/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Ийнхүү хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.
 

Нийслэлийн ойн өдөрт зориулан жил бүр тогтмол зохион байгуулдаг уг барилдаан “Ковид-19” цар тахлын улмаас өнгөрсөн жил завсарлаад байсан. Энэ жилийн хувьд НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулав.

Бөхийн барилдааны дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар шалгарсан юм. Харин их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын заан Б.Серик, улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар тунан үлдсэнээс ийнхүү шинэ аварга О.Хангай найм даван түрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Зочин(202.126.90.123) 2022 оны 10 сарын 31

Тарвас аварга түрүүлжээ гэж

0  |  0
Top