Хүй долоон худагт өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Хязаалан насанд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Далайгийн халтар зүсмийн морь тод магнай торгон жолоо өргүүлсэн бол шүдлэнд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн хонгор үрээ түрүүлж, хурсан олноо баярлууллаа. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Тогоомааширийн Болдын шарга үрээ ирсэн бол түүний хойноос Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Лувсанбалдангийн зээрд, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн зээрд үрээ хурдалж, айргийн тавд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Т.Ганзоригийн уясан Уянга сумын уяач Даваадоржийн хар үрээ давхилаа.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )