Монгол Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улиралд шүүхээс торгох ялаар нийт 6165 хүн, 8 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1308 хүн, хорих ялаар 2083 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1354 хүн тус тус ял шийтгүүлжээ.
Өнгөрсөн оноос торгох ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 34.9 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 6.0 хувиар, хорих ял шийтгүүлсэн хүний тоо 12.3 хувиар, зорчих эрхийг хязгаарлах ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 2.8 дахин тус тус өссөн дүнтэй гарсан байна
Шүүхээс 6165 хүн, 8 хуулийн этгээдийг нийт 9 тэрбум 291 сая 009 мянга 907 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 36.6 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )